Байшин барих зөвлөмж (I хэсэг)

Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор бид та бүхэнд байшингаа хэрхэн барих талаар мөн тэр дундаа байшингаа ямар үе шаттайгаар барих талаар бэлтгэн хүргэж байна.

1. Зураг төсөл, санхүүжилт, болон шийдвэр гаргалт

Энэ үе шатыг бэлтгэл үе гэж нэрлэдэг. Байшингийн бүх зураг зураглал гаргах, өртөг болоод тооцоог гаргах, санхүүжилтийн асуудлыг нарийн тооцох үе юм.

Nepatvirtinta popiežius Kur technical figures - villaggiocaladelprincipe.com

2. Барилгын улаан шугам татах

Барилгын эхний үе шатанд барилгын талбай дээр улаан шугам татах ажил хийгдэнэ. Суурийн зураг төслийн дагуу суурийн нүхний хэмжээснүүдийг зөв тавих хэрэгтэй. Ерөнхийдөө улаан шугам татах ажил нэг өдөр болдог. Эхэнд нар болон салхины чиглэлийг тогтоох, усны урсгал, цасны зэргийг тооцож төлөвлөлт хийх нь их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардаж магад.

PHASE I AND II ENVIRONMENTAL SITE ASSESSMENTS

3. Хөрс болон суурийн бэлтгэл ажил

Улаан шугам татах ажил дууссаны дараа суурийн нүх ухах ажил эхэлдэг. Хэрэв суурь ухах газар руу орох зам чөлөөтэй, зөв механизм хэрэглэх юм бол суурийн нүхийг ухах ажилд нэг өдөр хангалттай байдаг. Харин суваг ухах, инженерийн сүлжээг  байрлуулах, хэв хашмалаа хуулж авах, суурийн хана болон багануудын цутгалтад бэлтгэх ажлуудад их хугацаа шаардагдана.

Foundations & Underground Utilities — BV Architecture

4. Суурийн хана, подвалийн хана, ус зайлуулах хоолой болон буцаах булах

Хэв хашмал хийх, бетон, зуурмаг цутгах, хэв хашмалаа хуулах, цутгалтад хяналт тавих зэрэг суурийн ажлыг туршлагатай туслан гүйцэтгэгч нар нь олон өдрийг шаарддаг. Ус тусгаарлах, ус зайлуулах хоолойг суурилуулах, буцаан булах зэрэг ажилд дахиад нэг юмуу хоёр өдрийг зарцуулна. Хөрсний өнгөн хэсэг болон ухаж гаргасан шороог дахин булахад мөн зүлэгжүүлэлтэд ашиглахаар хадгалах хэрэгтэй. Энэ нь гаднаас шороо зөөх ажлыг хөнгөвчилдөг. Подвалын шал болон суурийг подвалд инженерийн шугам сүлжээг байрлуулсны дараа гүйцэтгэх нь тохиромжтой.

What Is Plinth | What Is A Plinth Beam | What Is Height Of Plinth | What Is Plinth Protection | Purpose Of Plinth Protection

5. Каркас

Цаг агаарын нөхцөлөөс барилгын дараагийн үе шатны ажлуудыг хамгаалахын тулд каркасыг дээвэртэй нь угсрах үйл явц нь эхэлдэг. Яндан байршуулах, шат хийх эсвэл урьдчилан бэлтгэсэн шатыг байрлуулах зэрэг нь каркасын ажлын нэг хэсэг юм.

Construction home framing against blue sky.Wood frame residential building under construction.Building construction,wood framing structure at new property development site. mortgage, loan. Stock Photo | Adobe Stock

6. Хаалга болон цонх.

Каркасын ажил дууссаны дараа хаалга болон цонхнуудыг суулгах ажил эхэлнэ. Төмөр эдлэлүүд, хормогч, цоож зэргийг суулгах нь энэ ажилд багтана. Хүрээний гадна заслын ажлыг нарийн мужаан хийнэ. Хаалга цонхны нээлхийн дотор талын чигжээсийг хийнэ.

My Experience Building a New Construction Home

Дараагийн хэсгээс бид ус дамжуулах хоолой, болон гадна дотор засал зэргийн талаар хүргэх болно.  Бидний бэлтгэсэн мэдээлэл танд бага ч гэсэн мэдлэг нэмсэн гэдэгт илтгэлтэй байна. Мөн та бусдад ч бас мэдлэг нэмэн  өөрийн сошиал хуудсандаа SHARE хийн биднийг дэмжээрэй.

 

Leave a Reply

Your email address will not be published.