
180 айлын орон сууц төсөл
Смарт Грийн хотхон нь танд хотын төвийн “B” бүсэд байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй материал тоноглолуудаар архитектур дизайны шилдэг шийдлийг шингээн бүтээсэн 180 айлын орон сууцны төслөө санал болгож байна. Уг төсөл нь айл өрх, гэр бүлийн бүхий л хэрэгцээг хангахын дээр ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины гадна, дотор зогсоол болон оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх “Green Zone” буюу ногоон бүсийг төлөвлөж өгснөөрөө онцлог юм.
Өрөөний сонголтууд дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг харна уу
Энэхүү төсөл нь Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт, Цэргийн музейн зүүн талд, шинэ суурьшлын “B” зэрэглэлийн бүсэд сүндэрлэх бөгөөд хотын аль ч цэгээс богино хугацаанд хүрэх боломжтой. Хойд, урд, зүүн зүгт саадгүй нэвтрэх орц гарцтай, хөдөлгөөний өндөр ачааллаас ангид замтай шууд холбогдоно. Төслийн ойр орчимд орон сууцны зэрэглэлийг тогтоодог гол хүчин зүйлсүүдийн нэг болох зөөлөн дэд бүтэц буюу цэцэрлэг, сургууль, төрийн байгууллагууд төвлөрсөн нь төслийг байршлын хувьд давуу талтай болгож байгаа юм.
Смарт Грийн хотхоны давуу тал нь хотхоны 1 давхарт байрлах оршин суугчдад зориулсан чөлөөт цагаа гэр бүлийн хамтаар эрүүл, аюулгүй орчинд өнгөрүүлэх хүчил төрөгчийн өрөө бүхий ногоон бүсийг төлөвлөсөн. Оршин суугчдын хувьд цаг заваа хэмнэн, жилийн аль ч улиралд Green zone буюу хүчил төрөгчийн өрөөг ашиглах боломжтой. Энэхүү хүчил төрөгчийн өрөөний цонх нь НАНО шүүлтүүртэй, агаат агуулагдах нарийн тоосонцорыг 99,99% шүүх HEPA шүүлтүүр бүхий бие даас ан агаар сэлгэлтийн төхөөрөмжтэй.
Төслийн нийт газрын 30 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд үүнд зүлэгжүүлэлт, мод бутнаас гадна хүүхдийн аюулгүй орчинд тоглож наадах, хөгшид буурлуудын тухтай нарлаж амрах орон зайг хослуулан төлөвлөсөн болно.
Дизайны ерөнхий шийдлээр энгийн буюу минималист амьдралын хэв маяг, зан төлөвийг харуулахыг хүссэн ба зай бага эзлэх авсаархан, олон үйлдэлт тавилгуудыг санал болгож буй нь интерьерийн онцлох шийдэл юм. Зай талбайг цэлгэр харагдуулах үүднээс том хээ угалз, хүнд өнгөнөөс татгалзаж, илүү гэгээлэг, дулаан өнгийг сонгосон. Өнгө нь хүний сэтгэл санаа, эрүүл мэндэд төдийгүй амьдралын зөв хэв маягийг тодорхойлдог хүчин зүйлсэд нөлөөлдөг чухал элемент юм.