НОГООН ФИЛОСОФИ

Смарт грийн девелопмент ХХК-ийн хамт олон бүтээн байгуулалт хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээ байгаль орчинд ээлтэй байдлаар хэрэгжүүлдэг.
Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах хамгийн эхний алхам нь ногоон дэлхийн гоо сайхныг саатан биширч, танин мэдэх явдал юм.
Үнэхээр сайхныг танин мэдсэн хүнээс хайрлан хүндэлж, хамгаалах үйлдэл гаргана гэдэгт бид итгэдэг.

Бид шинийг эрэлхийлсэн орчин үеийн бүтээлч хамт олон тул маш ихийг хийж бүтээсэн гэхээс илүүтэйгээр үйл ажиллагаа бүрийнхээ үе шат болгонд ногоон байсан гэдгээрээ бахархдаг.

Бид ногоон байх гэдгийг хий хоосон уриа, нийтэд харагдах өнцөг гэж ойлгодоггүй бөгөөд үйл ажиллагаа үйлдэл бүртээ шингээх зорилгоор дараах гурван үе шатанд хуваан авч үздэг. Үүнд:

Харах

Авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бүрийнхээ ногоон хувилбарыг бодож үзэх, хэрэглэгч нартаа танилцуулж байгаа болон дотооддоо хэрэглэж байгаа материал бүртээ байгалийн гоо үзэсгэлэнг харуулах. Энэ нь хүмүүс зураг контентэд харж саатан байгаль дэлхийгээрээ бахархах боломжийг бага боловч бүрдүүлнэ гэж бодсон.

Мэдрэх

Хамт олны зун, өвлийн зугаалгыг байгалийн үзэмж төгс газарт хийх, чөлөөт цагийн арга хэмжээг аль болох байгальд ойрхон байлгах болон танин мэдэхүйн чиглэлийн ном зохиолоор байгууллагын номын санг зузаатгах. Энэ нь хүмүүсийг байгальдаа ойрхон байж уусан мэдрэх болон цаашлаад аялах хүсэл нь бадарна гэж итгэсэн.

Хамгаалах

Байгууллагын ажилтан нэг бүр хог хаяхгүй байх ажлын байран дээрээ цаас бага хэрэглэх, хэвлэлтийг аль болох багасгах, цэцэг ургуулах, кондишн асаах биш цонхоо онгойлгох, гэрлээ асаах биш хөшгөө татах гэх мэт энгийн мэт боловч байгальд ээлтэй дадал суулгах. Бүх нийтийн өдөр мод тарих болон байгууллагын бизнесийг байгальд ээлтэй хувилбар луу шилжүүлэх. Энэ нь хүмүүс биднээс үлгэр авч алхам тутамдаа авч хэрэгжүүлж байгаа ногоон дадлыг маань давалгаалаасай гэж хүссэн.