СONSUL RESIDENCE

135 айлын орон сууцны төсөл

Манай компанийн хэрэгжүүлж буй 4 дэх бүтээн байгуулалт болох “Consul residence” бизнес зэрэглэлийн орон сууцны төсөл юм.

Энэхүү төсөл нь оршин суугчдын тав тух, аюулгүй орчныг бүрдүүлсэн чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсгүүд, гэр бүлийн бүхий л гишүүдийн хэрэгцээг нэг дороос хангах худалдаа, үйлчилгээний төвүүдийг цогцоор нь шийдсэн.

Хүний эрүүл мэндэд ээлтэй материал тоноглолуудаар орчин үеийн дизайны шилдэг шийдлийг шингээн бүтээж буй 135 айлын бизнес зэрэглэлийн орон сууцны төслөө санал болгож байна.

Өрөөний сонголтууд дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг харна уу

Орон сууцны байршил

Энэхүү төсөл нь Баянзүрх дүүргийн 4-р хороо буюу Зүүн 4 зам, Американ дэнж хотхоны баруун талд, зүүн бүсийн хамгийн үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд сүндэрлэж байна.

Атриум хэсэг

Та болон таны гэр бүлийн тав тухыг хангах, цэлгэр саруул орчныг бүрдүүлэх үүднээс 6 метр өндөр усан хөшиг бүхий хана, 1, 2 давхрыг холбосон “Атриум”-ыг төлөвлөсөн.

Автомашины зогсоол

Орон сууцны доод давхар буюу B1, B2 давхарт оршин суугчдын 70 хувьд нь хүрэлцэхүйц дулаан зогсоолтой. Барилгын гадна талбайн 30 хувьд нь гадна зогсоолыг төлөвлөж өгсөн.

Хүүхдийн тоглоомын талбай

Орон сууцны 2 давхарт, нийт барилгын 40 хүртэлх хувьд ноогдох талбайг гадна террасын зохион байгуулалттайгаар төлөвлөсөн.
Тус хэсэг нь автомашины замаас тусгаарлагдсан, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүүхдийн тоглоомын талбайтай.