Эрхэмлэх зүйл
Бид хэрэглэгчдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд бүх боломжоо дайчлан ажиллана. Бид шинэ, шилдэг технологийг бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлэн хэрэглэгчдэдээ бодит үнэ цэнийг бүтээнэ.
Үнэт зүйлс
Мэргэжлийн чадамж – Байнга мэргэжлийн өндөр чадамжтай байхыг эрмэлзэн байнга суралцана.
Багийн сэтгэлгээ – Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгон хамт олонтойгоо үр дүнтэй хамтран ажиллана.
Өөриймсөг сэтгэлгээ – Аливаа зүйлд өөриймсөг хандаж, хийж бүтээсэн болгондоо чин сэтгэлээ шингээн ажиллана.
Аюулгүй ажиллагаа – Аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажлын байрандаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ягштал мөрдөнө.
Төсөл хэрэгжүүлэгч
Компанийн тухай
“Смарт Грийн Девелопмент” ХХК нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж 35 айл болон үйлчилгээний төв бүхий “Алтан намар” төсөл, 180 айлын “SGD-180” сууцны төсөл, 88 айлын үйлчилгээ болон орон сууц хосолсон 2 блокоос бүрдэх “SGD-88” төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн хэрэглэгчиддээ барилга байгууламжийг ашиглалтанд хүлээлгэн өгсөн. 2022 оноос дараагийн шинэ төсөл болох 135 айлын бизнес зэрэглэлийн “Consul residence” орон сууцны төслийг эхлүүлэн ажиллаж байна.
Барилгын төсөл хөгжүүлэх, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, хэрэглэгчиддээ бодит үнэ цэнэ бий болгож, эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. Бүтээгдэхүүнээ чанартай хийж гүйцэтгэхийн тулд ОУ-ын болон дотоодын мэргэжлийн зөвлөх компаниудтай хамтран зөвлөх үйлчилгээ авч, хөндлөнгийн хяналт хийлгэн ажиллаж байна.


Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
Манай цахим хуудсанд зочилж буй эрхэм танд Смарт Грийн Девелопмент ХХК-ийн хамт олны өмнөөс мэндчилж байна. Бид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн загвар дизайнтай, чанартай, тав тухтай орон сууц, оффисын барилгыг барихын зэрэгцээ барилга угсралтын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж ажиллаж байна. Цаашдаа бид бүхэн орчин үеийн дэвшилтэт техник технологи, шинэ төрлийн материалыг барилгын салбарт нэвтрүүлэх, улмаар хүн ардын аж амьдрал, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс бүтээн байгуулалт болгондоо өөриймсөг сэтгэлгээ, мэргэжлийн өндөр ур чадвартайгаар хандан ажиллана. Бидний хийсэн бүтээсэн ажлын ололт амжилтаар монголын барилгын салбар шинэ түвшинд гарч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн барилга байгууламж бий болно гэдэгт итгэлтэй байна. Бидний ажлыг дэмжин, бүтээн босгох арвин үйлсэд хамтран зүтгэдэг, гар бие сэтгэл зүрхээ зориулан ажилладаг хүн бүхэнд ажлын өндөр амжилт, аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн Х. Үүрийнбаяр
Гүйцэтгэх Захирал, Смарт Грийн Девелопмент ХХК