ДЭЛХИЙД АЛДАРТАЙ 5 УРАН БАРИЛГА


1.Casa Mila (La Pedrera)
Уг барилга нь Барселона хотын бэлэг тэмдэг болсон уран барилга бөгөөд 1906-1912 он хүртэл нийт 6 орчим жил барилгын ажил үргэлжилсэн байдаг. Баригдаж ашиглалтад орсон даруй даа кино театр болон хамгийн алдартай дэлгүүрүүд мөн ресторан, кофе шопууд дотор нь үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Уг барилга нь Барселона хотын иргэн болох Архитекторч Антони Гаудигийн бүтээл юм.
Байршил: Итали улс Барселона хот

Эх сурвалж: https://www.lapedrera.com/en/la-pedrera/history
2.ST Paul’s Cathedral (Гэгээх Паулын сүм)
Гэгээн Паулын сүмийн барилгын ажил нь нийт 40 орчим жил үргэлжилсэн байдаг. Учир нь тухайн сүмийн дотор засал болоод том дуган зэрэг сүрлэг бөгөөд гайхалтай гэмээр урлагийн бүтээлийг урлаж бүтээсэн учраас маш их цаг хугацааг авсан байдаг. Сүмийн барилгын ажил нь МЭӨ 17-р зууны үед эхэлсэн бөгөөд МЭ 604 онд эхний сүм нь баригдаж дууссан юм. Уг барилгыг Английн архитекторч Сэр Кристофер Врен загварыг нь гаргасан байдаг.
Байршил: Англи улс Лондон хот

Эх сурвалж: https://www.stpauls.co.uk/history-collections/history
3.Leaning Tower of Pisa (Пизагийн цамхаг)
Тухайн барилгын ажил нийт 200 орчим жил үргэлжилсэн гэвэл та итгэх үү? барилгын суурийг анх 1173 онд тавьсан бөгөөд үүнээс 10 жилийн дараа 3 давхрыг барьсан байдаг. Учир нь тухайн барилгыг барих явцад дайн эхэлсэнтэй холбоотой юм. Та гайхаж байж магад “Яагаад энэ барилга далий юм бол?” танд хариулъя. Учир нь ямар нэгэн барилгыг барьж эхлэхийн өмнө газрын төлөв байдлыг сайтар судлах хэрэгтэй байдаг. Газрын байдлыг бүрэн судлаагүйгээс үүдэн тухайн барилга нь бүхэлдээ хазайсан юм. (хэт зөөлөн газрын гадаргуутай байсан) Тухайн цамхаг нь дэргэдээ орших сүмийн цогцолборт зориулсан хонхот цамхаг юм.
Байршил: Итали улс

Эх сурвалж: https://www.towerofpisa.org/
4.St.Basil’s Cathedral (Гэгээх Базилын Сүм)
ОХУ-ыг уг барилгагүйгээр төсөөлөх аргагүй юм. Тухайн барилгын ажил нийт 6 орчим жил үргэлжилсэн бөгөөд 1554-1560 оны хооронд баригдсан. Уг барилгын архитектурыг Posnik Yakovlev болон Ivan Barma нар гаргасан байдаг.
Байршил: ОХУ-ын Улаан талбай

Эх сурвалж: https://www.britannica.com/topic/Saint-Basil-the-Blessed
5.Space Needle (Спейс Нийдл)
Уг барилга 9,1 магнитудын газар хөдлөлтөд тэсэж үлдсэн гэвэл та итгэх үү? Барилгыг хамгийн алдартай болгосон нэг шалтгаан нь энэ юм. Мөн барилгын нэг онцлог нь та Сиэт хотын эргэн тойрныг 360 градуст харах боломжтой. 1961 оны 12 сараас 1962 оны 4 сар хүртэл барилгын ажил явагдсан юм.
Байршил: АНУ-ын Seattle хот

Эх сурвалж: https://wonderopolis.org/wonder/what-is-the-space-needle
Leave a Reply