Барилгыг бүтцээр нь хэд ангилдаг вэ?

Та бидний эргэн тойронд байдаг барилга байгууламжийг бүтцээр нь хэд ангилдгийг та мэддэг үү? Тэдгээр барилга байгууламжуудыг гаднаас нь хараад ялгадаг уу? Эдгээр болон бусад мэдээллийг танд хүргэхээр бид өнөөдрийн нийтлэлээ бэлтгэлээ.
Барилгыг бүтцээр нь 4 ангилдаг байна.
- Тоосгон даацын хана бүхий модон хучилттай барилга
- Угсармал төмөр бетон барилга
- Металл каркас
- Бүрэн цутгамал
Тоосгон даацын хана бүхий модон хучилттай барилга
Энэ бүтцийн хувьд та бидний мэдэх дээр үеийн 1 давхар барилгууд бүгд багтах юм. Тухайн үед барилгын материал дундаа хамгийн сайн нь байсан учраас бүх барилга тоосго болон модон хучилттайгаар баригддаг байсан юм. Харин одоо үед барилгын салбарт тоосго нь дотроо маш олон төрөл болон хуваагдан тэдгээрийг барилгын гадаад байдалд ихээр ашиглах болсон юм.
Тоосгоны хамгийн том давуу тал нь ус, чийг болон галд маш тэсвэртэй гэдгээрээ бусад барилгын материалаас ялгаатай байдаг.
Угсармал төмөр бетон барилга
Улаанбаатар хотын тэн хагас нь энэ барилгын бүтцээс бүрдэнэ. Энэ бүтцийн барилгуудыг харий гэвэл та одоогийн 5 давхар болон 9 давхар орон сууцнуудаас харах боломжтой юм. Харин орчин цагт төмөр бетон угсармал барилга үйлдвэрлэж угсардаг газар гэж ховор болсон билээ. Энэ нь технологийн дэвшилттэй шууд холбоотой гэж ойлгож болно.
Металл каркас
Металл каркас бүтцийн давуу тал нь орон зайн болоод интерьер, экстерьерийн төрөл бүрийн шийдлүүдийг чөлөөтэй хийх боломжтой гэдгээрээ өмнөх 2 төрлөөс ялгаатай юм. Энэхүү бүтцээр баригдсан анхны барилгыг дурдвал Улаанбаатар банк барилга орно.
Бүрэн цутгамал
Бүрэн цутгамал бүтцийн давуу тал нь нэгдмэл нэг төмөр бетоноор хийгддэгээрээ дээрх 3 бүтцээс ялгардаг Энэхүү барилгын бүтэц нь “Солонгос барилга” хэмээх нэрээр бидэнд танигдсан юм. Энэхүү бүтцийг Монгол дохь анхны орон сууц нь “Royal хотхон” юм.
Барилга байгууламжийн хийц нь орчин үед дан ганц нэг хийцээр дагнан баригдах нь ховор болсон билээ. Тэгвэл тэдгээр барилгын хийцүүдийг сайн болон муу гэж ялгах нь учир дутагдалтай мэт санагддаг. Учир нь дээр дурдсан барилгын хийц бүр өөр өөрийн гэсэн давуу талтай. Магадгүй та өөр мэдээллийн сайтаас энэ нь сайн тэр нь муу гэсэн мэдээллийг авсан нь лавтай гэхдээ манай сайт сайн муу гэхээсээ илүү зүгээр л та бүхнийг барилгыг хийцээр нь ялгаж чаддаг байгаасай гэсэн үүднээс дээрх мэдээллийг бэлтгэсэн болно.
Дээрх мэдээлэл танд таалагдсан гэдэгт бид итгэлтэй байна. Хэрвээ бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан бол та өөрийн фейсбоок болон инстаграм хуудсандаа хуваалцан биднийг дэмжих боломжтой.
Эх сурвалж: http://citypalace.mn/
Leave a Reply