Шинэ жилийн баяраар гэр бүлээрээ хийж болох зүйлсийн жагсаалт

Шинэ жилийн баярын орой хийж болох маш амархан, хөгжилтэй зүйлсийг бид танд танилцуулж байна.
1. Кино марафон зохиох
Гэр бүлээрээ шинэ жилийн кино марафон зохиох. Хэрвээ та ганцаараа амьдардаг бол ганцаараа яагаад кино марафон зохиож болохгүй гэж?
Бид танд дараах үзэх боломжтой кинонуудыг санал болгож байна.
2. Гэр бүлийнхэндээ гараараа шинэ жилийн мэндчилгээ бэлдэж өгөх
Та гэр бүлийн гишүүддээ сэтгэлийн үгээ хэлэхээс ичээд байгаа бол гараараа бичиж болно шүү дээ.
3.Шинэ жилийн орой хүртэл шинэ хоолны жор туршиж үзэх
Бүтэлгүйтсэн ч хамаагүй орон орны болоод идэхийг хүсэж байгаа хоолнуудаа бүгдийг нь туршаад үзээрэй.
4.Гэр бүлээрээ хөгжөөнт тоглоом тоглох
Гэр бүлээрээ тоглож болох маш олон хөгжөөнт тоглоом байгаа. Жишээ нь: Саятан, тэрбумтан, monopoly, sequence, гэх мэт ширээний тоглоом тоглох боломжтой.
5. Хамт суугаад өнгөрсөн оны зургуудаа үзэх
Та гэр бүлээрээ зургийн цомгоо үзэх нь хамгийн хөгжилтэй.
6. Өнгөрсөн онд хийж амжуулсан бүх ажлаа бичих
Та өнгөрч онд юу хийж гүйцэтгэсэн гээд бүхийл жижиг гэлтгүй бүх зүйлсээ нэг бичээд үзээрэй. Энэ нь танд бага ч гэсэн сэтгэлийн татгарлыг өгөх болно.
7. Ирж буй ондоо хийхээр төлөвлөж буй зүйлсээ бичих
Биелэхгүй байж магадгүй гэж бодож байгаагаас эхлээд өөрхийн хийх ёстой болон хийхийг хүсэж байгаа зүйлсээ тэмдэглээрэй.
Ингээд бидний энэ оны хамгийн сүүлийн нийтлэл маань өнөөдөр орж байна. Танд бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан бол өөрийн сошиал хуудсандаа SHARE-лэн бусдад ч гэсэн хүргээрэй. Мөн бидний бэлтгэсэн нийтлэлийг уншсан уншигч танд шинэ оны мэндийг хүргэе!
Leave a Reply