Ирээдүйд роботууд барилга барих уу?

2050 он гэхэд үнэхээр барилгын талбайн ихэнх хувь нь робот болно гэж үү? Та итгэж байна уу?

Тэгвэл барилгын салбар тэр дундаа дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж, зураг төсөл боловсруулж, барьж байгуулдгаараа олон улсад хамгийн алдартай “Balfour Beatty” групп ийнхүү хэлжээ

“2050 онд барилгын талбайнууд илүү олон роботтой, цөөн тооны хүнтэйгээр ажиллах болно.

Тухайлбал Роботууд барилга байгууламж барихын тулд хүнд ачааг үүрч, нисгэгчгүй онгоцнууд барилгын талбайн дээгүүр байнга нисч асуудлуудыг тэр дор нь илрүүлдэг болно. Мөн барилгын талбай дээр ажиллаж байгаа ажилчид мэдрэлийн удирдлагатай технологийг ашиглан хүнд хүчир ажлуудыг хийх болно гэсэн байна. Үүгээр ч зогсохгүй алсын зайнаас барилгын талбай дээр байгаа роботуудыг удирддаг болно хэмээн таамаглаж байгаа аж.

3D принтеринг

Барилга барих талбайг нисэгчгүй онгоцны тусламжтайгаар нарийвчлан судалж, 3D принтерийн аргаар, үндсэн эд ангиудыг үйлдвэрийн аргаар бэлтгэн хэвлэнэ. Жишээ дурьдбал:

Лондон дохь хамгийн том бүтээн байгуулалт болох Лондонгийн зүүнээс баруун тийш явах төмөр замын шинэ шугамыг 3D принтерингийн аргыг ашиглан зорчих хонгилын бетон ханыг босгож байна. Үүнийг өмнө нь хүн 8 өдөр хийдэг байсан бол энэхүү аргын тусламжтайгаар 3 цаг зарцуулдаг болсон байна.

Гэхдээ энэхүү технологи нь зөвхөн туршилтын шатандаа явж байгаа бөгөөд зарим 3D хэвлэлийн аргаар барьсан оффисын барилгуудын бетон тийм ч бат бөх биш байгаа талаар дурдсан байна. Бидний бэлтгэсэн мэдээлэл танд бага ч гэсэн мэдлэг мэдээлэл нэмсэн гэдэгт итгэлтэй байна.Бидний бэлтгэсэн мэдээлэл танд бага ч гэсэн мэдлэг нэмсэн гэдэгт илтгэлтэй байна. Мөн та бусдад ч бас мэдлэг нэмэн  өөрийн сошиал хуудсандаа SHARE хийн биднийг дэмжээрэй.

Эх сурвалж: www.captechu.edu/

 

Leave a Reply

Your email address will not be published.