Смарт грийн

180 айлын орон сууц төсөл

Смарт Грийн хотхон нь танд хотын төвийн “B” бүсэд байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй материал тоноглолуудаар архитектур дизайны шилдэг шийдлийг шингээн бүтээсэн 180 айлын орон сууцны төслөө санал болгож байна. Уг төсөл нь айл өрх, гэр бүлийн бүхий л хэрэгцээг хангахын дээр ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины гадна, дотор зогсоол болон оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх “Green Zone” буюу ногоон бүсийг төлөвлөж өгснөөрөө онцлог юм.

Орон сууцны байршил

Өрөөний сонголтууд дээр дарж дэлгэрэнгүй мэдээллийг харна уу

Green zone буюу ногоон бүс

Смарт Грийн хотхоны давуу тал нь хотхоны 1 давхарт байрлах оршин суугчдад зориулсан чөлөөт цагаа гэр бүлийн хамтаар эрүүл, аюулгүй орчинд өнгөрүүлэх хүчил төрөгчийн өрөө бүхий ногоон бүсийг төлөвлөсөн. Оршин суугчдын хувьд цаг заваа хэмнэн, жилийн аль ч улиралд Green zone буюу хүчил төрөгчийн өрөөг ашиглах боломжтой. Энэхүү хүчил төрөгчийн өрөөний цонх нь НАНО шүүлтүүртэй, агаат агуулагдах нарийн тоосонцорыг 99,99% шүүх HEPA шүүлтүүр бүхий бие даас ан агаар сэлгэлтийн төхөөрөмжтэй.

Гадна тохижилт

Төслийн нийт газрын 30 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд үүнд зүлэгжүүлэлт, мод бутнаас гадна хүүхдийн аюулгүй орчинд тоглож наадах, хөгшид буурлуудын тухтай нарлаж амрах орон зайг хослуулан төлөвлөсөн болно.

Интерьер дизайн

Дизайны ерөнхий шийдлээр энгийн буюу минималист амьдралын хэв маяг, зан төлөвийг харуулахыг хүссэн ба зай бага эзлэх авсаархан, олон үйлдэлт тавилгуудыг санал болгож буй нь интерьерийн онцлох шийдэл юм. Зай талбайг цэлгэр харагдуулах үүднээс том хээ угалз, хүнд өнгөнөөс татгалзаж, илүү гэгээлэг, дулаан өнгийг сонгосон. Өнгө нь хүний сэтгэл санаа, эрүүл мэндэд төдийгүй амьдралын зөв хэв маягийг тодорхойлдог хүчин зүйлсэд нөлөөлдөг чухал элемент юм.

Танилцуулга татах

Бидний хэрэгжүүлж буй шинэ төслийн
танилцуулгыг татахыг хүсэж байна уу?