#SGD-180 ОРОН СУУЦНЫ ТАЛААРХ ХЭРЭГЛЭГЧДЭЭС ИРДЭГ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ…

Бид “Green zone” буюу “Хүчил төрөгч”–тэй хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчинд тоглож наадах бүхий л боломжийг бүрдүүлсэн хүүхэд төвт тоглоомын өрөөний төлөвлөлтийг анх удаа энгийн орон сууцанд хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Хэрэглэгчдээс ирдэг нийтлэг асуултуудын хариултыг нэгтгэн та бүхэндээ хүргэж байна.
Асуулт 1. Орон сууцны талбайн хэмжээ хэд вэ?
Орон сууцны архитектурыг шийдэхдээ орон зайн ашиглалт, талбайн хэмжээг нэн тэргүүнд чухалчлан үзсэн. Орон сууцны метр квадратын хувьд 32 м.кв–аас 58 м.кв бүхий 1 өрөөнөөс 3 өрөөний сонголтыг та бүхэнд санал болгож байгаа юм. Үүнд:
-Нэг өрөө нь 32.42 м.кв;

-Хоёр өрөө нь 35.87 болон 41.03 м.кв болон 43.52 м.кв;

-Гурван өрөө нь 56.83 м.кв болон 58.6 м.кв.

Асуулт 2. М.кв–ийн үнэ хэд вэ?
Үнийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрхэм та бүхэн фейсбүүк чатаар, утсаар болон борлуулалтын албанд хүрэлцэн ирж авах бүрэн боломжтой. Бид бүхэн таны сонирхолд нийцүүлэн байраа санал болгож, танд аминчлан зөвлөгөө өгч, ярилцах болно. Борлуулалтын алба Их Засаг Их сургуулийн ертөнцийн зүгээр урд талд, Монголын цэргийн музейн чанх зүүн талд баригдаж буй орон сууны төслийн талбайд байрлаж байна.
Асуулт 3. Танай орон сууц хэзээ бүрэн ашиглалтад орох вэ?
“SGD-180” орон сууцны барилга маань 2020 оны II улиралд бүрэн ашиглалтад орох бөгөөд төлөвлөгөөний дагуу ажлын явц явагдаж байна

Асуулт 4. Байршил нь яг хаана вэ?
Баянзүрх дүүрэг 4 хороо, 15-р хороолол /13343/, Б.Доржийн гудамж, Их Засаг Их сургуулийн зүүн тал, Монгол цэргийн музейн чанх зүүн талд, сүндэрлэн баригдаж буй 15 давхар орон сууцны барилга.

Асуулт 5. Төслийн ажлын явц хэдэн хувьтай явагдаж байгаа вэ?
“SGD–180” орон сууцны төслийн ажлын явц одоогоор 60%-ийн гүйцэтгэлтэй, график төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулалтын ажил явагдаж байгааг дуулгахад таатай байна.
Асуулт 6. Танай давуу тал юу вэ?
“Green zone” буюу Хүчил төрөгчтэй, хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчинд тоглож наадах бүхий л боломжийг бүрдүүлсэн төлөвлөлтийг анх ундаа энгийн орон сууцанд хэрэгжүүлж байна.
-Төслийн нийт газрын 30 хувийг ногоон байгууламж эзлэхээр төлөвлөгдсөн.
-Барилгын үндсэн хийцлэл нь 100% бүрэн цутгамал нь чанарыг илтгэх бас нэгэн үзүүлэлт юм.
-Дотор ашиглагдаж буй материалын чанарт өндөр анхаарал хандуулсан бөгөөд бүхий л материалууд нь албан ёсны чанарын баталгааны гэрчилгээтэй.
-Шинэ суурьшлын бүс буюу хотын B бүсэд байрлалтай бөгөөд хотын аль ч цэгээс богино хугацаанд хүрэх боломжтой юм.

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ …
Албан ёсны цахим хаяг: www.wordpress-777439-2646192.cloudwaysapps.com
Албан ёсны пэйж хуудас: Смарт Грийн Девелопмент ХХК
Борлуулалтын утас: 8970-2233, 94-042333 зэргээс авч болно.
Манай борлуулалтын алба нь Даваа – Баасан гарагуудад 09:00 – 18:00 цагийн хооронд, Бямба, Ням гарагуудад 10:00 – 18:00 цагуудад ажиллаж байна.
Leave a Reply