Барилгын талбай дээрх тэмдэглэгээнүүд ямар утгатай вэ?

Барилгын талбай дээр байдаг аюулгүй ажиллагааны тэмдгийг та ойлгодог уу? энэ асуултад хариулахаар бид энэ удаагийн нийтлэлээ бэлтгэн та бүхэнд хүргэж байна.
Барилгын талбай дээр байрладаг тэмдэг тэмдэглэгээнүүд зүгээр ч нэг байдаггүй. Тэмдэг бүр өөрийн гэсэн утгатай ба тус тусын гэсэн өнгөтэй байдаг. хэрэв та тэмдгүүдийн утгыг ойлгохгүй эсвэл үл тоовол гэмтэж бэртэх аюултай.
Аюулгүй ажиллагааны тэмдгүүдийн үндсэн ангилал:
- Хориглох тэмдэг
- Заавал дагаж мөрдөх тэмдэг
- Анхааруулах тэмдэг
- Заах тэмдэг
- Онцгой байдлын үеийн тэмдэг
Хориглох тэмдэг
Тухайн тэмдэг нь барилгын талбайн үүдэнд байршдаг. Тэмдэглэгээ дээр “Нэвтрэхийг хориглоно” гэсэн байдаг ба хориглох тэмдгүүд нь цагаан дэвсгэр дээр хөндлөвч бүхий улаан тойрогтой байдаг.
Заавал дагаж мөрдөх тэмдэг
Энэ тэмдэглэгээ нь хориглох тэмдгийн эсрэг утгатай. Болохгүй гэж гэхийн оронд таны хийх ёстой зүйлийг тусгасан тэмдэглэгээ юм. Заавал өмссөн байх хувцас хэрэгсэл зэрэг аюулгүй ажиллагааны зүйлсийг биелүүлэхийг шаардсан, сануулсан байдаг. Тухайн тэмдэг нь цэнхэр тойрог дээр цагаан дүрслэл, бичиглэл бүхий байна.
Анхааруулах тэмдэг
Барилгын талбай дээр байх хамгийн эхний тэмдэг бол “анхааруулах тэмдэг” юм. Анхааруулах тэмдэг нь “заавал дагаж мөрдөх” тэмдэглэгээнээс өөр боловч болзошгүй аюултыг танд сануулах үүрэгтэй. Тухайн тэмдэг нь хар хүрээтэй, шар өнгийн гурвалжин хэлбэртэй байдаг.
Заах тэмдэг
Барилгын талбай гэлтгүй энгийн ашиглалтад орсон бүх барилга байгууламжид энэхүү тэмдэг байршдаг. Жишээ нь: шат хаана байгааг заасан, аваарын гарцыг заах гэх мэт байдаг. Заах тэмдэг нь ногоон өнгийн дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт хэлбэрийн цагаан дүрслэл, бичиглэлтэй байна.
Онцгой байдлын тэмдэг
Энэхүү тэмдэг нь галын хор гэлтгүй онцгой байдлын үед хэрэглэж болох хэрэгсэл зэргийг хаана байгааг танд зааж өгөх үүрэгтэй юм. Тухайн тэмдэглэгээ нь улаан өнгөтэй ба дөрвөлжин байдаг. /хориглох тэмдгээс ялгарах гол ялгаа нь улаан өнгөтэй юм/
Leave a Reply