Минимал интерьерийг сонгох 3 шалтгаан

Та минимал гэхээр л хоосон байшин, өрөөнд амьдарна гэж ойлгодог уу? Тэгвэл та буруу бодож байна. Та өөрийн хүсэл сонирхолдоо тааруулан тухайн интерьерийг өөрчлөх боломжтой.

Та цэвэр цэмцгэр орчныг эрхэмлэдэг нэгэн бол энэ интерьер танд яг танд тохирно. Учир нь тухайн интерьерийн орчин болоод өнгө сонголт нь ихэвчлэн цагаан болон хар, сараал, завсрын өнгө нараас бүрддэгт оршино. Мөн тухайн орчны өнгө нь таны сэтгэл санааг тогтворжуулан, танд сайхан мэдрэмж төрүүлдэг юм.

Минимал интерьерийг сонгох 3 шалтгааныг танд хүргэе

1.Стрессийг буруулна

Хамгийн эхний шалтгаан бол стрессийг тань мэдэгдэхүйц хэмжээнд буруулна. Ажил тань хэт стресс ихтэй байдаг уу? тэгвэл та өөрийн өрөө болоод гэрийнхээ тохижилтыг минималаар солиод үзээрэй гэж бид зөвлөж байна.

2. Жижиг зүйлсээс сэтгэл ханамж авна

Танд байгаа бүхэн нэг л хангалтгүй байгаа мэт санагдаж байна уу? Эсвэл өөрийгөө бусадтай хэт харьцуулаад байна уу? Тэгвэл та энэ интерьерийг гэртээ болон өрөөндөө туршаад үзээрэй. Таны эргэн тойрон танд хэр их нөлөөлж байдгийг  та ойлгох болно.

3. Тайван бөгөөд тав тух

Та яг өөрийн хүсэл сонирхлыг багахан хэмжээнд л минимал болгоход таныг тайван болгон тав тухыг өгөх болно. Энэ нь та өөрийн гэр болон өрөөгөө бага зэрэг цайвар болон цайвар бор өнгөөр солиход л таны орчин тэр чигтээ өөрчлөгдөх болно.

Та гайхаж байна уу? “Яаж минималыг өөртөө тохируулах гэж? Тэгвэл бид таны асуултад хариулъя. Та мэргэжлийн хүнээс багахан хэмжээнд зөвлөгөө авахад л хангалттай. Мөн та өөрийн сонирхож буй дизайн болон өөрийн хүсэл сонирхлыг  хэлэхэд л таны хүссэн зөвлөгөөг мэргэжлийн хүн хэлэх болно.

Яагаад? гэж үү? тэгвэл шүүмжлэгч нар болон дизайнерууд /гэрийн дотоод засал хариуцсан мэргэжилтэн/

“Гэрийн бүх зүйлс сараал болоод цагаан өнгөнөөс бүрдэх нь тухайн орчинд байгаа хүмүүсийг бухимдуулдаг” гэж үздэг.

Иймд та аль болох минимал гэдэг үгийн утга болоод сонгож буй өнгө, гэрийн дотоод засалдаа ихэвчлэн цагаан бус өөр байгаль дээр байдаг завсрын өнгийг сонгохыг зөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published.