Улс орнууд цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Та зөвхөн Монгол болон Хятад, Солонгос зэрэг улсууд л цагаан сарыг тэмдэглэдэг гэж бодож байна уу? Тэгвэл үгүй ээ та маш буруу бодож байна. Учир нь дэлхийн нийт улс орнуудын 19 оронд Цагаан сарын баярыг маш өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Дэлгэрүүлбэл Монгол, Буриад, Халимаг, Хятад, Өмнөд Cолонгос, Япон, Малайз, Лаос, Камбож, Вьетнам зэрэг улсад сарны тооллоор хаврын баярыг өөрсдийн ёс заншлаар өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл эдгээр улс орнууд дундаас бидэнтэй хамгийн ойр орших 3 улсын Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг талаар товчхон хүргэж байна.

1.Монгол улс

Ази тивийн улс орнуудаас хамгийн өргөн тэмдэглэдэг улс орнуудын нэг бол яахын аргагүй манай улс билээ. Эрт дээр үеэс эхлэн бид өвлийн адаг сард Цагаан сарыг тэмдэглэн ирсэн бөгөөд энэ баяраар уулзаагүй удсан хамаатан садан болоод өвгөд буурлууд даа очин золгон тухайн баярыг тэмдэглэдэг. Энэ баярын хамгийн гол зорилго нь тухайн гэр бүлд шинээр нэмэгдсэн гишүүд болон ураг төрлүүдтэйгээ танилцдаг уламжлалтай. Энэ баярын хамгийн гол зоог бол яахын аргагүй БУУЗ юм.

2. Хятад улс

Хятад улсад Цагаан cap нь хаврын баяраас эхлэн 15 хоног үргэлжилж, дэнлүүний баяраар дуусдаг бөгөөд маш өргөн тэмдэглэдэг улс орнуудын нэг юм. Энэ үед тухайн улсын амралт н нийт 15 хоног үргэлжилдэг. Мөн баярын ширээний гол хоол нь банш, гурилтай шөл байдаг байна. Хятадын Цагаан сарын нэг онцлог нь луу, арслангийн багтай бүжиглэх сүрт жагсаалыг хотын талбай, гудамжинд хийдэг. Зөвхөн Хятадад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг хятадууд монголчууд бидэн шиг Цагаан сараа хамгийн чухал баяр гэж үздэг.

3.Солонгос улс

Солонгосчууд Цагаан сарыг “Seollal” хэмээн нэрийддэг бөгөөд энэ жил энэ сарын 15-наас эхлэн тэмдэглэж байгаа юм. Солонгос эмэгтэйчүүд сарны тооллын шинэ жилийг сайтар бэлтгэх бөгөөд “Тток”, “Гаретток” хэмээх шарсан махыг заавал хийдэг уламжлалтай. Баярын өдрүүдэд бүгд шинэ хувцас өмсөж, бүхнийг шинээр эхлэхийг зөгнөдөг бөгөөд хамаатныхаа хамгийн өндөр настныдаа цуглардаг. Энэ өдөр солонгосчууд нэг нас нэмлээ хэмээж, уламжлалт тоглоом тоглодог байна. Япончуудтай адил солонгосчууд цагаан сарын баяраа гурван хоног тэмдэглэдэг. 

4.Япон улс 

Япончууд цагаан сараа “Ошогацү” хэмээн нэрлэдэг бөгөөд гурав хоног үргэлжилдэг. Жил бүрийн нэгдүгээр сард тэмдэглэдэг. Битүүний өдөр япончууд “Сусухарай” хэмээх их цэвэрлэгээ хийж гэрээ цэвэрлэн “Омочи, озоны” хэмээх нэртэй цагаан будаагаар боов хийдэг. Мөн баярын ширээний гол зоог нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд ихэвчлэн байдаг байна. Үүний зэрэгцээ цагаан будаагаар саке архи исгэж бэлтгэдэг. Мөн зоогийн газрууд саке архийг үнэгүй үүдэндээ тавьж, авсан хүнд аж жаргалыг бэлгэддэг ажээ. Японы Цагаан сарын өөр нэг онцлог нь “Отоши дама” хэмээх ёслол. Энэхүү ёс заншлаар үр хүүхдүүд нь эцэг эхдээ дугтуйнд мөнгө хийж егдөг.

Бидний бэлтгэсэн мэдээлэл танд бага ч гэсэн мэдлэг нэмсэн гэдэгт илтгэлтэй байна. Мөн та бусдад ч бас мэдлэг нэмэн  өөрийн сошиал хуудсандаа SHARE хийн биднийг дэмжээрэй.

 

 

Leave a Reply

Your email address will not be published.