Хүүхдийн өрөөний тавилгыг сонгохдоо анхаарах 5 зүйл

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийн өрөөнд байрлах тавилгыг сонгохдоо өнгө үзэмж, хэлбэрээс илүүтэйгээр  эрүүл, аюулгүй байдалд нь илүү ач холбогдол өгөхийг эцэг, эхчүүдэд зөвлөж байна. Тиймээс хүүхдэд ээлтэй тавилга сонгох 5 зөвлөмжийг танд хүргэж байна.
                  1. Хүүхдийн тавилга хэзээ ч хурц өнцөг булан эсвэл ирмэг байх ёсгүй
Хүүхдийн хоолны ширээ хурц өнцөгтэй байх нь эргэн тойронд гүйх дуртай хүүхдэд аюул учруулж болзошгүй. Хүүхдүүд том хүнийг бодвол идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг тул тэдний санаандгүй хөдөлгөөнөөс үүдэн өөрийгөө гэмтээхээс үргэлж сэргийлж байх хэрэгтэй. Үүний тулд хурц өнцөгтэй хүүхдийн тавилга бүү сонгоорой. Зайлшгүй сонгох шаардлага гарвал зориулалтын өнцөг булангийн зөөлрүүлэгч авч тавилгадаа хийхийг зөвлөж байна.
                  2. Хүүхдийн тавилга чанартай материалаар хийгдсэн байх ёстой
Сүүлийн үеийн тавилга эрүүл мэндэд хортой, олон улсын стандартын шаардлага хангахгүй материал орсон байх нь элбэг бөгөөд энэ нь хүүхдийн өсөлт, хөгжилд хортой нөлөө үзүүлдэг. Олон улсын стандартын шаардлага хангасан, эрүүл аюулгүйн чанарын баталгаатай тавилга худалддаг газраас хүүхдийн тавилгаа сонгох нь чухал юм.
                  3. Тавилга нь гулсах, хэт гөлгөр эсэхийг шалгаарай
Хөнгөн, цайвар өнгийн ширээ, сандал нь сайхан, нүдэнд дулаахан харагддаг. Гэхдээ тухайн тавилгыг хэрэглэх үед гулсдаг бол энэ нь эрсдэлтэй. Хүүхэд амархан унах тавилгыг хүүхдийн өрөөнд байрлуулах ёсгүй.
                   4. Хуучин, дахин ашиглагдаж буй хүүхдийн тавилга авахаас татгалзах
Хуучин тавилга нь үнэ хямд гэх давуу талтай ч олон төрлийн сөрөг нөлөөтэй. Эдэлгээний хувьд хуучирсан, ор матрас бохирдсоноос болж ямар нэгэн арьсны өвчин тусах эрсдэлтэй. Мөн барзгар ирмэг, чигжээс, зэвэрсэн, гандсан хэсэгтэй байдаг. Сул хадаас, нугас, шураг хүүхдийн арьсыг зурж гэмтээх эрсдэлтэй.
                5. Тавилганы будаг хортой байх ёсгүй
Хүүхдийн унтлагын өрөө эсвэл цэцэрлэгт зориулсан тавилганаас эхлээд бүх төрлийн тавилга нь олон улсын аюулгүй байдлын стандартын шаардлагыг хангасан байх ёстой. Хүүхдэд ойр байх бүх төрлийн тавилганы будаг нь хар тугалганы орцгүй, хурц үнэргүй байх ёстой.
Бидний бэлтгэсэн мэдээлэл танд бага ч гэсэн мэдлэг нэмсэн гэдэгт илтгэлтэй байна. Мөн та бусдад ч бас мэдлэг нэмэн  өөрийн сошиал хуудсанд SHARE хийгээрэй.
Эх сурвалж: www.housebeautiful.com

Leave a Reply

Your email address will not be published.