Гэрлийн өнгө чухал уу?

Орчин цагт хүмүүс гэрийнхээ тохижилт, тавилгаас гадна гэрлийнхээ өнгөнд ихээхэн ач холбогдол өгөх болсон билээ. Тэгвэл танд гэрлийн өнгө үнэхээр чухал уу? гэсэн сэдвийн дор өнөөдрийн нийтлэлээ бэлтгэн хүргэж байна.

Хүний сэтгэл санаанд тухайн орчных нь гэрэл их бага хувиар нөлөөлж байдаг гэвэл та итгэх үү? Жишээ нь: Улирал солигдох үед сэтгэл санаа өөрчлөгддөгийг та анзаарч байсан уу? Энэ бол тухайн орчны гэрэлтүүлэг хүнд хамгийн тод нөлөөлдгийн том илрэл  юм. Иймд бид улирлаас шалтгаалан гэртээ ямар өнгийн гэрэл тохиромжтой байдаг талаар бяцхан зөвлөгөө хүргэж байна.

Өвлийн улирал

Энэ улиралд та аль болох дулаан мэдрэмж төрүүлэхүйц өнгийн гэрлийг сонгохыг бид зөвлөж байна. Учир нь өвлийн улиралд гаднаас хүмүүс ихэвчлэн даарсан орж ирдэг. Иймд та аль болох гэрийг тань дулаан харагдуулахуйц өнгийн гэрэлтүүлэг ашиглахыг зөвлөж байна.

Намар болон Хаврын улирал

Энэ улиралд та шар болон цайвар өнгийн гэрлийн дунд өнгө болох цайвар шаргал өнгийн гэрлийг сонговол илүү тохиромжтой. Учир нь энэ улирлуудад цаг агаар маш тогтворгүй байдаг тул та гэртээ орж ирээд бага зэргийн дулаан болон бага зэргийн сэрүүн мэдрэмж авах нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Мөн энэ өнгийн гэрэл нь аль ч улиралд тохиромжтой байдгаараа онцлог юм.

Зуны улирал

Цайвар, сүүн цагаан өнгийн гэрлийг сонгон гэртээ тавьтал илүү тохиромжтой. Учир нь гадаа бөхжим халуун, хурц нартай үед гэртээ орж ирэх үед танд сэрүүхэн мэдрэмж төрүүлэхүйц байх хэрэгтэй. Иймд та зуны улиралд ихэвчлэн цайвар өнгийн гэрлийг сонгохыг бид зөвлөж байна.

Бидний бэлтгэсэн мэдээлэл танд таалагдсан гэдэгт бид итгэлтэй байна. Дараагийн дугаараар бид илүү сонирхолтой нийтлэл бэлтгэн уулзталаа түр баяртай.

Leave a Reply

Your email address will not be published.