Гэрийнхээ интерьерийг өөрчлөх гэж буй хүмүүсийн анхаарах зүйлс

Та гэрийнхээ интерьерийг өөрчлөх гэж байна уу? Эсвэл шинэ байранд ороод хаанаас нь эхлэн тохижуулахаа мэдэхгүй байна уу? Тэгвэл бид танд юуг анхаарах ёстой, юуг хийх ёстой талаар бяцхан зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

1.Интернэтээс зураг хараад яг түүн шиг хийх нь хамгийн эхний алдаа

Таны гэр болон өрөө тань тухайн зургаас тэс өөр гэдгийг ойлгох нь хамгийн чухал. Тухайн зураг дээр харагдаж байгаа интерьер гэрт тань яг зураг шиг харагдахгүй гэдгийг ойлгоорой.

2. Мэргэжлийн хүнд хандан зөвлөгөө авах

Учир нь тухайн хүн таны гэрийн хамгийн онцлог тал болон анхаарах зүйлсийг хэлж өгөх болно. Жишээ нь: гэрлийн тусгал, таазны өндөр, бүр таны анхаараагүй жижигхэн зүйлийг хүртэл танд хэлж өгөх болно. Мөн таны нас хүйс болоод хүсэл сонирхлыг тань үндэслэн танд болон танай гэр бүлд тохирсон интерьер дизайныг танд санал болгох болно.

3. Хэт хямд төсөв

Хэт бага төсөв төсөвлөхөөсөө өмнө та өөрийн тав тухыг худалдан авч байна гэдгийг санаарай. Төсвөө танаж байна гээд чанаргүй бараа, материал авах нь хамгийн том алдаануудын нэг. Иймд та чанартай аль болох өөрийг тань тухтай болгох материал болон тавилгыг сонгох нь хамгийн чухал.

4. Тавилгаа сонгох

Байгалийн гаралтай материалаар хийгдсэн тавилга нь таны эрүүл мэнд болоод таны гэр бүлд аюулгүй гэдгийг чухалчлан авч үзэх.

Факт: Сүүлийн үеийн хүмүүс өвөө эмээ, ээж аваасаа өвлөгдөн ирсэн монгол авдрыг гэрийнхээ интерьерийн гол чимэг болгон тавих нь ихэссэн.

5. Хамгийн чухал зүйл бол хөшиг

Ханы гэрийн ханын өнгө болон ханын цааснаас тухайн хөшиг сонгох эхний алхам гарч ирнэ. Энэ нь хана тань цулгуй нэгэн жигд өнгөтэй бол хээтэй хөшиг илүү гоёмсог харагдана. Харин хээтэй ханын цаастай бол энэ нь эсрэгээрээ.

6. Гэрт тань дулаан уур амьсгал нэмэх зүйлс

Дугуй хэлбэрийн зүйлийг интерьертээ оруулж өгөх. Жишээ нь: дугуй тааз, хивс, эсгий ширдэг гэм мэт зүйлс гэрт тань дулаан уур амьсгалыг бүрдүүлэх болно.

7. Тренд?

Трендэд хэт бүү туйлшир. Учир нь тохижуулах гэж байгаа орчин тань та болон таны гэр бүл байна гэдгийг санаарай. Иймд та аль болох тав тухыг мэдрүүлэх өнгө, дизайныг  сонгох нь чухал. Жишээ нь: байгалийн өнгө, байгаль дээрх бүтээгдэхүүнээр хийсэн тавилга зэрэг нь хэзээ ч хоцрогдохгүй.

Сүүлийн үед ямар интерьер тренд байгаа вэ?

Орчин цагт хүмүүс аль болох байгаль дээрх зүйлсийг түлхүү сонгох болсонтой холбоотойгоор байгалийн гаралтай, байгаль дээрх зүйлс илүү тренд болж байна. Мөн жил бүр интерьер дизайны чиг хандлага өөрчлөгдөж байдаг гэдгийг санаарай.

Эх сурвалж: http://www.home-designing.com/

Leave a Reply

Your email address will not be published.