Дулаан алдагдал

Гэр тань нэг л хүйтэн жиндүү байгаад байна уу? Хаанаасаа хүйтэн агаар орж ирээд байгааг нэг л олохгүй хэцүү байна уу? Тэгвэл өвлийн улирал ойртож гадаа хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор бид энэ удаагийнхаа дугаарт “Дулаан алдалт” гэсэн сэдвийн талаар бэлтгэн хүргэж байна.

  1. Дээвэр

Дийлэнх дулаан алдагдлын 25% нь байшингийн дээвэр эсвэл мансартаар дамждаг ба мансарт дахь агааржуулалт буруу байгаагаас дулаан алдалтыг ихэсгэдэг.

  1. Хана

Байшин дахь дулааны алдагдлын 35 орчим хувь нь ханаар дамждаг. Байшингийн хана гадна хүйтэн температуртай шууд харьцдаг тул дулаан дамжуулах замаар энэ төрлийн дулаан алдагддаг. Танай байшин доторх дулааны энергийг үндсэндээ хана дамжуулах замаар алддаг гэсэн үг.

Шийдэх арга: Та дотор гипсэн ханыг буулгаж, дулаан тусгаарлагчийг сольж, дараа нь дахин шинэ дотор хана худалдаж авах хэрэгтэй болно.

  1. Цонх болон хаалга

Дулаан алдагдлын 25%-ийг байшингийн цонх болон хаалга эзэлдэг байна. Энэхүү дулаан алдалт нь ихэвчлэн суурийн эргэн тойрон дахь хагарал, битүүмж алдалт зэргээс үүдэлтэй байдаг.

Шийдэх арга: цонх, хаалганы рамны эргэн тойрон дахь холбоосыг битүүмжлэн засах боломжтой. Мөн гурван давхар шиллэгээтэй цонх байшиндаа суулгаснаар цонхоор гарах дулааны алдагдлыг багасгахад тусална.

  1. Шал болон зоорь

Гэрийн дулаан алдагдлын 15 орчим хувь нь шал эсвэл зоорийн давхартай бол түүгээр дамжиж алдагддаг. Зоорийн давхрын хана болон 1 давхрын шалны доор байрладаг цементэн хавтан нь дулаалгын чадвар муутай байдаг.

                                 Эх сурвалж: http://www.premiumbm.mn/

Leave a Reply

Your email address will not be published.