Бетон зуурмаг гэж юу вэ? 

Эрдсэн буюу органик барьцалдагч материал, ус, жижиг ба том дүүргэгчийг тодорхой харьцаагаар тооцон авч, хольцыг нэг төрлийн найрлагатай болтол хольж зуураад хэвэнд цутгаж, нягтруулан ердийн болон уурын орчинд бэхжүүлсний үр дүнд гарган авсан зохиомол чулуун материалыг БЕТОН ЗУУРМАГ гэнэ.

Бетон нь шахалтад тэсвэртэй ажилладаг учраас арматуртай хамт цутгаснаар төмөр бетон болж шахалт гузайлтанд сайн ажилладаг барилгын материал болдог юм. Бетоныг дотор нь:

  • Цементэн
  • Царууц
  • Гөлтгөнөт
  • Шаарган шүлтийн
  • Полимерцементэн ба полимербетон
  • Тусгай зориулалтын бетон гэж ангилна.

Тэгвэл бетон зуурмагыг зориулалтаар нь хэд ангилдаг вэ?

  • Ердийн бетон /суурийн, баганын, хучилтын, гүүрний ба бусад төрлийн төмөр бетон бүтээц/
  • Усан техникийн бетон /ус дамжуулах суваг хоолойн байгууламж, сувгийн өнгөлгөө, усны хаалт, усны далан/
  • Хөнгөн бетон /хаших бүтээц, дүүргэгч хана/
  • Тусгай зориулалтын бетон /халуун ба хүчилд тэсвэртэй, туяаны хамгаалалтын, шалны, явган замын, авто замын ба нисэх онгоцны хучилт гэж ангилна.

Бетоныг нягтаар нь хэрхэн ангилдаг вэ?

  • Хөнгөн бетон- 800 кг/м3-2000 кг/м3
  • Ердийн бетон- 2000 кг/м3-2600 кг/м3
  • Хүнд бетон- 2600кг/м3-аас их нягттай гэж тус тус ангилдаг байна.

Дээрх мэдээлэл танд таалагдсан гэдэгт бид итгэлтэй байна. Хэрвээ бидний бэлтгэсэн мэдээлэл таалагдсан бол та өөрийн фейсбоок болон инстаграм хуудсандаа хуваалцан биднийг дэмжих боломжтой.

Эх сурвалж: http://www.premiumbm.mn/readymixconcrete 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.