Гэртээ тав тухтай байхад туслах 3 зүйлс (I хэсэг)

Тав тух гэсэн үгийг уншаад таны толгойд юу төсөөлөгдсөн бэ? Хүмүүс ихэвчлэн гэрийнхээ буйдан дээр хэвтээд хөгжилтэй нэвтрүүлэг эсвэл кино үзэж байна гэж төсөөлдөг. Харин зарим хүмүүс зуны дулаахан өдөр зуслан дээрээ тайван амарч байна гэж төсөөлдөг. Эдгээрээс аваад үзэхээр бид тав тух гэдэг үгийг хамгийн энгийнээр өөрсдийн тайвшрал өгдөг газар буюу гэрийг хамгийн эхэнд боддог. Тэгвэл бид таныг илүү ая тухтай орчныг бүрдүүлэхэд туслах энгийн хэдхэн зөвлөгөөг хүргэж байна.
ӨНГӨ
Орчны өнгө бидэнд хамгийн хүчтэй нөлөөлдөг гэвэл та итгэх үү? Ялангуяа таны сэтгэл зүйн байдалд. Жишээ нь: Доорх зургийг таны унтлагын өрөө гэж төсөөлөөрэй. Танд ямар мэдрэмж төрж байна?
Танд хамгийн түрүүнд хүйтэнд мэдрэмж төрөх байх. Магадгүй бага зэрэг гуниг мэдрэгдэж магад. Яагаад гэвэл цэнхэр болон хөх өнгө нь хүйтэн өнгө бөгөөд хүнийг уйтгар гунигтай болгодог байна. Тэгвэл таны гэр болон унтлагын өрөөнд ямар өнгө тохирох вэ?
Байгаль дээр байдаг завсрын өнгөнүүд нь хүний мэдрэлийн системийг илүү тайвшруулж амраадаг байна. Тиймээс та гэрийнхээ ханын цаас болон тавилгын өнгийг сонгохдоо засварын зөөлөн өнгийг түлхүү сонгох хэрэгтэй. Жишээ зургаас та санаа авах боломжтой.
Гэвч бүх зүйлээ ийм өнгөөр сонговол өрөөний тань өнгө аяс хэтэрхий уйтгартай болох магадлалтай тул та тод өнгийн жижиг чимэглэл оруулж өгвөл илүү шинэлэг харагдах болно. Та доорх зургаас жишээ аван тод өнгөөр чимэглэл оруулах боломжтой.
Дээрх зургуудаас өнгө бүр нь нэг нэгэндээ уусаж байгааг та анзаарсан уу? Мөн нэгээс хоёр өнгө тухайн орчинг чимэж илүү гоёмсог болгож байгааг анзаарсан уу?
Өнгө бүр нэг нэгэндээ тансаг зохицож байгаа ч хэд хэдэн тод өнгөнүүд нь тухайн орчныг илүү тодотгож орчин үеийн болгож харагдуулж байна. Ингээд л та жижиг жижиг тод өнгөөр гайхалтай орчныг бүрдүүлэх боломжтой.
Бидний бэлтгэсэн мэдээллийг уншсан уншигч танд баярлалаа. Дээрх мэдээлэл танд бага ч болов тусалсан гэдэгт бид итгэж байна. II хэсгээр бид өрөөний температур хэрхэн хүнд нөлөөлдөг талаар уншигч танд хүргэх болно.
Leave a Reply