2022 оны өнгөний чиг хандлага

Өнгөрсөн хэдэн жилийн өнгөний чиг хандлага нь тав тух, тогтвортой байдлыг хангах хандлагатай байсан бол дараагийн хэдэн сар бидэнд илүү зоригтой, илүү тод palette өнгөнүүдийг авчрах болно гэж будгийн мэргэжилтнүүд болон чиг хандлагыг урьдчилан таамаглагчид үзэж байна. Нэг үгээр бол өнгө эргэж ирлээ. Тэгвэл энэ онд ямар өнгө тренд болох бол? Энэ асуултад хариулахын тулд бид та бүхэнд европын мэргэжилтнүүдийн санал асуулгаар тэргүүлсэн 5 өнгийг хүргэж байна.
1.Зөөлөн ногоон өнгө
Тухайн өнгө нь өнгөрсөн хэдэн жилийн турш тренд болсон бөгөөд энэ онд ч гэсэн дахин тренд болох төлөвтэй байна.
АНУ-ын Clare будгийн компанийг үүсгэн байгуулагч Nicole Gibbons “Хэрвээ та зоримог байдал, олон талын тэнцвэрийг хадгалж буй мэт төгс тэнцвэрийг хайж байгаа бол зөөлөн ногоон өнгийг зөвлөе” гэж хэлсэн байна.
2. Гүн цэнхэр өнгө
Энэ төрлийн цэнхэр өнгө нь төвийг сахих дуртай хэн бүхэнд зориулсан өнгө юм. Жишээлбэл: хэрвээ та зоогийн газартаа ямар өнгөний шийдэл хийхээ мэдэхгүй байгаа бол шөнө дундын бараан бөгөөд сэтгэл татам энэхүү өнгийн сонгоорой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Их Британийн интерьер дизайнер Gemma Roberti хэлэхдээ“Та зоогийн газар ажиллуулдаг бол танд гүн цэнхэр өнгийн санал болгож байна. Учир нь тухайн өнгө нь байгалийн үдшийг санагдуулах ба энгийн байдлаар үйлчлүүлэгч нарт тайвшралыг өгөх болно” гэж хэлсэн байна.
3. Нил ягаан өнгө
Хэрвээ та өнгөний зоригтой шийдэл хийхдээ тийм ч итгэлтэй биш байгаа бол нил ягаан өнгө танд яг тохирох болно. Тухайн өнгө нь сэтгэл татам бөгөөд зөөлөн мэдрэмжийг танд өгнө.
АНУ-ын өнгөний мэргэжилтэн Andrea Magno хэлэхдээ “Хөгжилтэй эрч хүчийг мэдрүүлдэг орон зайг та энэ өнгөөр хүчийг нь бууруулан сэтгэл татам бөгөөд дур булаам орчныг бүрдүүлэх боломжтой” гэж хэлсэн байна.
4. Зэсэн хүрэн өнгө
Энэ төрлийн өнгө танд нэг л хүнд санагдаад сонин байна уу?
Үгүй ээ та буруу бодож байна. Учир нь зэсэн болоод шавран өнгө нь тухайн орон зайд илүү дулаан уур амьсгал нэмж, шууд л тухлаад авмаар тийм байдлыг бий болгох болно.
5. Дур булаам ягаан өнгө
Та 19-р зууны сонгодог хана болон уран барималд дуртай бол энэ өнгө танд яг тохирно.
Гэхдээ тухайн өнгийг эд зүйлс тавилга гэхээс илүү хана дээр ашиглавал илүү гоёмсог харагдах болно. Учир нь тухайн өнгө нь шавар болон шохойтой илүү тансаг зохицож уран баримал мэт сонгодог, романтик ертөнцийг танд мэдрүүлэх болно.
Бидний бэлтгэсэн мэдээлэл танд бага ч гэсэн мэдлэг нэмсэн гэдэгт илтгэлтэй байна. Мөн та бусдад ч бас мэдлэг нэмэн өөрийн сошиал хуудсанд SHARE хийгээрэй.
Эх сурвалж: https://www.elledecor.com/
Leave a Reply