Гэрээ тохижуулахдаа ашиглах өнгөний санаанууд

Та шинэ гэртээ эсвэл гэрийнхээ интерьерийг шинэчлэхээр төлөвлөж байна уу? Тэгвэл та яг зөв нийтлэлээ уншиж  байна. Бид танд орчин цагт дэлгэрээд байгаа минимал загварыг хэрхэн өөрийнхөө дуртай өнгөнд тохируулах талаар  бяцхан зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

1.Та саарал болон цагаан өнгөнд дуртай юу? Эсвэл цэвэр цэмцгэр орчныг мэдрүүлэхүйц өнгөний зохицлыг хайж байна уу? Тэгвэл та цагаан болон саарал өнгөний хослолыг туршаад нэг үзээрэй.

2. Танд бор өнгө илүү тухтай, тааламжтай санагддаг уу? Тэгвэл та бор өнгийг уусгаад үзээрэй.

3. Өнгөний хослолын тухай зөвлөхдөө ягаан өнгийг хэзээ ч бүр хэзээ мартаж болохгүй. Учир  нь эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүн хүртэл ягаан өнгөнд дуртай байдаг. Тэгвэл бид танд ягаан өнгийг хэрхэн зөөлхнөөр гэртээ зохицуулах талаар дараах хослолыг хүргэж байна.

4. Та цэнхэр өнгөнд дурлагч уу? Тэгвэл та гэртээ дараах уусгалттай хослолыг туршаад үзээрэй.

5. Дан цэнхэр өнгө таны гэрийг хэтэрхий хүйтэн болгоод байна уу? Тэгвэл та гүн цэнхэр өнгөнөөс эхлээд цайвардуу ногоон өнгөний хослолыг сонирхоод үзээрэй.

6. Та гэрээ илүү гэгээлэг цоглог өнгөөр тохижуулахыг хүсэж байна уу? Тэгвэл танд дараах өнгөний зохицол туслах болно.

7. Та гэртээ цэвэрхэн хэрнээ бага зэрэг минимал өнгөний загварыг оруулахыг хүсэж байна уу? Тэгвэл та дараах өнгийн хослолыг сонирхоод үзээрэй.

8.Та бараан өнгөнд дуртай юу? Гэтэл гэртээ хэрхэн хослуулах учраа нэг л олохгүй байна уу? Тэгвэл бид танд дараах бараан өнгөний зохицлыг санал болгож байна.

Та дээрх өнгөний зохицлуудаас нэг зүйлийг анзаарсан уу?

Өнгөний хослол бүрд нэг өнгө нь суурь болж тухайн суурь өнгө нь уусаж байгааг. Мөн тодотгож өгөх нэг тод өнгө орж ирж байгааг анзаарсан уу?

Энэ нь танд юуг хэлж байгаа вэ? Гэхээр та өнгөний зохицол дээр бага зэрэг мэдрэмжгүй эсвэл бүр яах учраа олохгүй байгаа үедээ сонгосон нэг өнгөө суурь өнгө болгоод дараа нь тухайн өнгөө уусгаад нэг үзээрэй. Мөн тухайн орчныг чимж өгөх час хийсэн нэг тод өнгөөр орчныг нь тодотгож өгвөл илүү загварлаг бөгөөд мэргэжлийн мэт харагдах болно.

Эх сурвалж: www.fabmood.com

 

Leave a Reply

Your email address will not be published.