2022 онд ашиглалтад орох хамгийн хүлээлттэй 5 барилга

Бид энэ удаагийн дугаартаа 2022 онд дэлхийн томоохон улс орнуудад ашиглалтад орох хамгийн их хүлээлт үүсгэж байгаа 5 барилга байгууламжуудыг танилцуулж байна.
1.Merdeka 118
Тус барилга нь Малайзын Куала Ламдур хотод барагдаж байгаа бөгөөд дэлхийн 2дохь хамгийн өндөр барилга болох юм. Тухайн барилга дотор худалдаа үйлчилгээ, бизнес төв, зочид буудал байрлах ба нийт 118 давхар бөгөөд 680 метрийн өндөртэй, 1500 метр талбайг эзлэн сүндэрлэж байгаа гэнэ.
Цамхгийн гадна тал нь шилээр бүрхэгдсэн байх ба нарийвчлан харвал Малайзын эртний уламжлалт усан хээг дүрсэлсэн байна. Барилгын эргэн тойронд усан парк, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байхаар төлөвлөж байгаа гэнэ.
2. Himalayas Center
Хятадын хамгийн эртний нийслэл хот болох Нанжин хотод тус барилга сүндэрлэж байгаа бөгөөд 560,000 м.кв газар нутгийг хамарсан асар том хэмжээний цогцолбор удахгүй нээлтээ хийх гэнэ. Мөн тухайн төв дотор худалдаа үйлчилгээ, зочид буудал, оффис, орон сууц зэрэг байх төлөвлөгөөтэй бөгөөд хамгийн сонирхолтой хэсэг нь ЦАНЫН БААЗ тус байгууламж дотор мөн байрлуулахаар зорьж байгаа гэнэ. Мөн тухайн төв нь 2022 онд эхний хэсэг нь нээлтээ хийх ажээ.
Тухайн төслийн төлөвлөгөөг хамгийн анх 2014 онд Венецийн Олон Улсын архитектурын үзэсгэлэнгийн үеэр хүмүүст ил болгосон бөгөөд архитектурын шийдэл нь хүн төрөлхтөн ба байгаль хоёрын эв найрамдлыг Хятадын уламжлалт хэв маягт уусган харуулахыг зорсон байна.
3. Far Rockaway
Танд танилцуулах гэж байгаа дараагийн барилга бол боловсрол шинжлэх ухаан, соёл амралтын газрыг нэг дор цогцлоож буй барилга юм. Бүр дэлгэргүүлбэл барилга дотор олон нийтийн номын сан, ном унших танхим, төрөл бүрийн судалгаа шинжилгээ хийх зориулалттай лабораториудаар тоноглосон соёл амралтын төв гэх мэт далайн эргийн оршин суугчдад зориулсан газар юм.
Тус барилга нь 2018 оноос эхлэн баригдаж эхэлсэн бөгөөд нийт 18000 м.кв талбайг эзлэн Нью Йорк хотод баригдаж байгаа аж. Мөн тухайн барилга баригдаж байгаа суурь нь 2012 онд Сэнди хар салхины улмаас нурсан хуучин номын сангийн суурин дээр баригдаж байгаагаараа онцлог ажээ. Архитектурын хувьд маш энгийн минимал загвартай байх юм.
4. Mata Atlantica
Бразил улсын Сан Пауло хотын захад эко хотхон баригдахаар төлөвлөж байна. Тус хотхон нь цахилгаанаа бүхэлдээ сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авах бөгөөд эргэн тойронд нь 10,000 ширхэг моддыг шинээр тарьж байгаа гэнэ.
Мөн тухайн төслийн нэг онцлог нь “шил толь болсон барилга нь тансаг биш харин байгальтай илүү ойр энгийн тайван, минимал байх нь тансаг зэрэглэлийн орон сууц” гэсэн ойлголтыг өгөхөөр чиглэж байгаа аж.
5. Хөдөө аж ахуйг хамгаалах газар
Африк тивийн Руанда улсад шинэ төрлийн жишиг барилга баригдаж байна. Африк тивийн улсуудад нүүрлэж байгаа хүнсний хомсдол, мөргөлдөөнийг буруулах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн өөрчлөлтийг хурдасгах зорилготойгоор тус хотхоныг бари байгаа аж.
Тус хотхон нь эрчим хүчнээс ямар ч хамааралгүй, нүүрстөрөгч ялгаруулдаггүй, дотуур байр, боловсрол судалгааны төв, МАА-г дэмжсэн ерөнхий төлөвлөлттэйгөөр хотхоныг тохижуулан барьж байна. Мөн тухайн хотхон нь улсдаа хамгийн томоор тооцогдох нарны эрчим хүч, түүнийг дагасан ферм, газар тариалангийн үйл ажиллагааг явуулах төлөвлөгөөтэй гэж эх сурвалжууд хэлсэн байна.
Бидний бэлтгэсэн мэдээлэл танд бага ч гэсэн мэдлэг нэмсэн гэдэгт илтгэлтэй байна. Мөн та бусдад ч бас мэдлэг нэмэн өөрийн сошиал хуудсандаа SHARE хийн биднийг дэмжээрэй.
Эх сурвалж: www.architecturaldigest.com
Leave a Reply