Дэлхийд алдартай барилгууд хэдэн жил баригддаг вэ?

Та аялах дуртай юу? эсвэл уран барилга сонирхдог уу? тэгвэд анхаарлаа нааш нь хандуулаарай. Танд дэлхий дээр хамгийн алдартай бас хамгийн үнэтэй аялал жуулчлалын баазуудын танилцуулгыг хүргэх гэж байна. Мөн тэдгээрийн барилгын ажил хэдэн жил үргэлжилдэг вэ?
1.Marina bay Sands
Сингапурт байрлах тус амралт нь дэлхийн хамгийн үнэтэй аялал жуулчлалын бааз юм. Тус барилгад: Ресторан, зочид буудал, театр, энтертайнмент цогцолбор, дэлгүүр, худалдааны төв зэргээс бүрддэг.

Барилгын нийт талбай нь 15,5 га-г хамран байрладаг бөгөөд 55 давхар юм. 2006 оноос 2011 оны хооронд барилгын явц үргэлжлэн нийт 5 орчим жил баригдсан байдаг. Мөн тус барилгаас хүмүүсийн хамгийн ихээр сонирхон очдог зүйл нь дэлхийн хамгийн том /150 метр урттай/ усанд санд сэлэх тэгээд ч зогсохгүй 200 метрийн өндрөөс Сингапурыг үзэхээр очдог байна.
2. Petronas Twin Tower

Малайзад байрлах ихэр цамхаг нь дэлхийн хамгийн өндөр ихэр цамхагт тооцогддог байна. Тус барилгад: уран зургийн галерей, дэлгүүр, фитнесс, ресторан, оффис зэргээс бүрддэг бөгөөд 451 метр өндөртэй барилга юм.

Барилга нь нийт 1,6 тэрбум ам. Долларын өртгөөр бүтсэн ба 1993 онд барилгын ажил эхлэн 1999 онд /6 жил/ баригдаж дууссан юм. Барилгын инженерүүд нь нарны хэт ягаан туяа, халуунаас хамгаалах олон давхар шил зэрэг дээр онцгой анхааран тус барилгыг барьсан байна. Мөн 5 одтой мэт хэлбэр нь Исламын шашны бэлэг тэмдэг гэж үздэг.
3. Shanghai World Financial Center

Хятадын бас нэгэн алдартай, тэнгэр баганадсан барилгуудын нэг бол “Шанхайн санхүүгийн төв” юм. Барилгын ажил нийт 11 жил үргэлжилсэн гээд боддоо. Үнэхээр урт хугацаа биш гэж үү? 1997 онд барилгын ажил нь эхлэн 2008 онд бүрэн дууссан гэдэг.

Тус барилгад банк л байдаг гэж бодож байна уу? Үгүй ээ барилга дотор: дэлгүүр, зочид буудал, ресторан, мөн өндөр дээрээс харах боломжтой ажиглалтын тавцан зэргээс уг барилга бүрддэг юм. Барилгын өндөр 492 метр бөгөөд хурц гэрлээс хамгаалах, өнгө үзэмжтэй харагдуулах нимгэн шилээр бүтээгдсэн.
Leave a Reply