Музей мэт интерьертэй Apple-ын нэгэн салбар

Өнгөрсөн оны 6 дугаар сард Apple компани өөрсдийн нэгэн шинэ өвөрмөц интерьертэй салбараа Лос Анжелес хотод нээсэн билээ. Тэгвэл тухайн салбар нь бусад дэлгүүр болон салбараас тэс өөр бөгөөд яг л музей мэт интерьертэй ажээ. Тэгвэл тухайн алдартай Apple-н нэгэн салбартай танилцацгаая.
Тус барилгыг товч танилцуулбал 1927 онд баригдсан АНУ-ын Лос Анжелес хотод байрладаг “Tower Theatre” бөгөөд кино театрын барилга ажээ. Барилгын хуучны өнгө төрх, түүх зэргийг он удаан хадгалах үүднээс сэргээн засварлалт хийн өөрсдийн нэгэн салбараа нээжээ.
Apple компанийн борлуулалт, хүний нөөц хариуцсан дэд ерөнхийлөгч Дейдра О’Брайен хэлэхдээ “өнцөг булан бүр нь уран зураг, дуу болон урлагаар амьсгалдаг Лос Анжелес хоттой холбоогоо улам бэхжүүлсэндээ бид баяртай байна. Энэхүү барилга болоод хотын өв, түүх соёлыг Apple компани үргэлж хүндэтгэх болно” хэмээн хэлсэн байна.
Барилгын лобби хэсэгт байрлах сүрлэг том шат, чийдэнгийн бүрхүүл болон гантиг багана нь интерьерийн шилдэг шийдэлд тооцогддог бөгөөд Apple компани тэдгээр деталиудыг эвдэлгүй нөхөн сэргээсэн байгаа нь үнэхээр гайхалтай.
Барилгыг 1988 оноос хойш ашиглаагүй бөгөөд архитектор Чарльс Лигийн оюуны бүтээл байжээ.
Ингээд та бүхэндээ дотоод засал болоод зохион байгуулалтыг хүргэе.
Бидний бэлтгэсэн мэдээлэл танд бага ч гэсэн мэдлэг нэмсэн гэдэгт илтгэлтэй байна. Мөн та бусдад ч бас мэдлэг нэмэн өөрийн сошиал хуудсандаа SHARE хийн биднийг дэмжээрэй.
Leave a Reply