Ковид-19 цар тахал орон сууцны зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

Цар тахал дэлхийн томоохон улс орнуудын орон сууцны зах зээлд хэрхэн нөлөөлж байгаа талаар уншигч та бүхэнд бэлтгэн хүргэж байна.
- БНХАУ
Хятад улсын 70 гаруй хотод шинэ орон сууцны үнэ тавдугаар сард өмнөх сараас 0,52%-иар өссөн мэдээллийг Хятадын Статистикийн хорооноос мэдээлсэн байна. Энэ өсөлт нь сүүлийн 9 сарын хугацаанд хамгийн өндөр дүнгээр өссөн үзүүлэлт болсон юм. Орон сууцны үнэ өссөн шалтгаан нь нийлүүлэлт хангалтгүй байгаатай холбоотой гэж шинжээчид үзсэн байна.
- АНУ
Ковид-19 цар тахлын улмаас АНУ-ын иргэд хотоос зайдуу болон далайн эргийн орон сууц түрээслэх болон авах хандлага эрс өссөн байна.
2020 оны байдлаар тухайн байршлын үл хөдлөх хөрөнгийн эрэлт 16%-иар өссөн байна. Мөн энэ онд ч эрэлт буураагүй өссөөр байгаа бөгөөд эдийн засагчид цаашид ч өсөх хандлагатай гэж үзсэн байна.
- Их Британи
Их Британид орон сууцны үнэ сүүлийн 17 жилийн хугацаанд өсөж байгаагүйгээр огцом өсжээ. Дэлгэрүүлбэл сүүлийн нэг жилийн хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас хотоос зайдуу орон сууцны эрэлт ихэссэн ба орон сууцны үнэ 2004 оноос хойш өсөж байгаагүй тоогоор буюу 13,4%-иар өссөн байна. Орон сууцны үнэ өсөх болсон шалтгаан нь Моргейжийн зээлийн хүү болон татварын хэмжээ бага байгаа нь голчлон нөлөөлсөн байна. Мөн Умард Ирланд болон Уэльстэд орон сууцны үнийн өсөлт хамгийн их байсан гэж үзжээ.
Leave a Reply