Шинэ орон сууцанд захиалгын гэрээ хийхдээ юуг анхаарах ёстой вэ?

Шинээр баригдаж буй орон сууцад захиалгын гэрээ хийх хэр аюулгүй вэ? Орон сууц нь таалагдаад худалдан авах хүсэл байгаа ч баригдаж байгаа болохоор нэг л итгэл төрөхгүй байна уу? Тэгвэл бид эдгээр асуултад мэргэжлийн зөвлөгөө өгөхөөр дараах шалгах шаардлагатай 5 зүйлийг хүргэж байна.

1. Барилгын газар олголтын гэрчилгээ

Хамгийн эхний шалгах шаардлагатай зүйл бол яахын аргагүй тухайн барилгын газар асуудалгүй эсэх юм. Учир нь газрын гэрээ, гэрчилгээ асуудалтай бол тухайн барилга бас л асуудалтай л гэсэн үг.

2. Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон эсэх

Таны дараагын шалгах зүйл бол орон сууцны барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг төрийн байгууллагаас авсан эсэх юм. Хэрвээ холбогдох газраас зөвшөөрөл аваагүй эсвэл асуудалтай бол та тухайн орон сууцны захиалгын талаар дахин нэг удаа бодолцож үзээрэй гэж бид зөвлөж байна.

3. Туршлага

Энэ хэсэг бол ихэнх хүмүүс  итгэл найдварыг бараг 45 орчим хувиар нэмэгдүүлдэг хэсэг юм. Учир нь тухайн компани өмнө нь олон орон сууц барьсан туршлагатай бол хүмүүс итгэн захиалга хийх нь их байдаг. Гэхдээ бид энэ хэсэгт өмнө нь баригдаж ашиглалтад орсон орон сууц дээр очин шалгах мөн тэдгээрийн оршин суугчидтай холбогдон байрны чанар болоод өөр бусад зүйлсийг судлан судлан үзээрэй гэж бид зөвлөж байна.

4. Захиалгын гэрээ

Хэрвээ та орон сууц захиалахаар эргэлт буцалтгүйгээр шийдсэн бол хуулийн мэргэжилтнээс зөвлөгөө авах нь хамгийн чухал. Учир нь гэрээн дээр танд таагүй нөхцөл болон тухайн компанид тааламжтай заалт байх магадлалтай иймд та захиалгын гэрээтэй маш сайн танилцаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, хянуулаарай гэж бид зөвлөж байна.

5. Мэргэжлийн хүн

Хамгийн сүүлд хэлэх зүйл бол мэргэжлийн компани болон мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах явдал юм. Мэргэжлийн компаниас зөвлөгөө авснаар та өөрийгөө учир ч болох эрсдэлээс хамгаалах хамгийн найдвартай арга юм.

Дээрх нийтлэлд дурдагдаагүй маш олон зүйлс байгаа бөгөөд бид зөвхөн орон сууц захиалагч нар маань захиалга хийхдээ анхан шатны эрсдэлүүдээс урьдчилан сэргийлээсэй гэсэн үүднээс дээрх 5  бичиг баримтыг голчлон тусгасан болно. Мөн бид аль болох мэргэжлийн үг хэллэг ашиглахаас зайлс хийж олон нийтэд ойлгомжтой байлгах үүднээс түлхүү энгийн үг хэллэг ашиглан нийтлэлээ бичсэн болно. 

 

 

Leave a Reply

Your email address will not be published.