Гэртээ тав тухтай байхад туслах 3 зүйл (II хэсэг)

Эхний хэсгээр бид танд өнгө таны гэрт ямар чухал болох талаар болон тэдгээрийг хэрхэн хооронд нь зохицуулах талаар мэдээлэл хүргэсэн билээ. Тэгвэл энэ хэсэгтээ бид дуу чимээ болоод температур, өөр бусад туслах зүйлийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Дуу чимээ

Таныг тухыг хамгийн ихээр алдагдуулж байдаг зүйлийн нэг бол яахын аргагүй дуу чимээ юм. Гадаах дуу чимээ, хөршийн айлын хүүхдийн, машин гээд маш олон чийртэй дуу гаргадаг зүйл олон байдаг шүү дээ.

Гадаах чимээг багасгахын тулд танд зузаан вакум цонх хэрэгтэй. мөн хөрш чинь хэт чимээ гаргадаг бол та хөршөөсөө чимээгүй байхыг хүсэж болно.

Тогтмол температур

Тав тухтай байхад тань туслах бас нэгэн зүйл бол тогтмол температур. Өрөөний дулааны хувьд шинжээчдийн санал болгосон хэмжээ нь 19-220С байдаг.

Хэтэрхий дулаахан өрөөнд хүн байнга сэрж, хар дарсан зүүд зүүдлэн амарч чадахгүй болдог байна. Мөн та гэртээ өдөр бүр агаар оруулах шаардлагатай.

Туслах мэдээлэл

Унтах хэсгийн тав тух

НОЙР. Унтлагын өрөө бол танд тав тух өгөх хамгийн чухал хэсэг юм. Яагаад гэж үү? Учир нь та 6-8 цагийн турш тухайн өрөөнд байж дараа өдрийн эрч хүчээ нөхдөг. Хэрвээ таны унтах хэсэг тань дуу чимээтэй, хүйтэн эсвэл халуун байвал та сайн нойр авч чадахгүй эсрэгээрээ бүр ядарсан байх болно. Тэгвэл бид танд тухтай унтах талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэж байна.

Ор: Ор бол унтлагын өрөөний хамгийн гол тавилга юм. энэ ч утгаараа өрөөний интерьерт гол үүрэг гүйцэтгэдэг. Иймд та сонгохдоо онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй.

Нэгдүгээрт дор хаяж орны урт 160-180 см байх ёстой, хоёрт ор нь матрасыг дэмжиж, матрасны шинж чанарыг илүү сайн гаргаж өгөхүйц байх ёстой. Гуравдугаарт найдвартай, эрүүл мэндэд хоргүй материалаар хийгдсэн байх хэрэгтэй.

Нэмэлт хэрэгслүүд

Илүү тав тухыг бий болгохын тулд та хивс, хивсэнцэр, хөшиг ба дэр гэх мэт хэрэгслүүдийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Мөн тоос хуримтлуулахгүйн тулд цэвэршүүлэгчийг байнга хэрэглэж байх хэрэгтэй.

Хамгийн сүүлд ГЭРЭЛ

Орчин үеийн нөхцөлд зөвхөн гоё сайхан байхдаа гоё биш, харин хүний ая тухыг хангах үүрэгтэй. Энэ хэсгийн дэлгэрэнгүй мэдээллийг та ГЭРЛИЙН ӨНГӨ ЧУХАЛ УУ? гэсэн манай нийтлэлийг нь уншаарай гэж бид зөвлөж байна. учир нь тухайн нийтлэлд гэрлийн өнгө ямар чухал талаар дэлгэрэнгүй мэдээлэл багтсан юм.

Бидний өнөөдрийн нийтлэл танд бага ч болов тус болсон гэж найдаж байна. Хэрвээ танд нийтлэл таалагдсан бол та өөрийн сошиал хуудсандаа SHARE хийж биднийг дэмжээрэй.

Эх сурвалж: HTTPS://LEAD.STYLE/

Leave a Reply

Your email address will not be published.