Орон сууцны гадна болон дотор дуу чимээг хэрхэн багасгах вэ?

Манай орны тэр дундаа Улаанбаатар хотын онцлог бол төмөр бетон хийц бүхий угсармал орон сууцны барилга ихтэй бөгөөд шинээр баригдаж байгаа төмөр бетон каркас эсвэл төмөр бетон бүрэн цутгамал хийцийн барилгуудад оршин суугчдийн хувьд ч дуу чимээний бохирдол тулгамдсан асуудал болоод байгаа билээ.

Барилгад дуу чимээ их нэвтэрч орох нь дотор байгаа амьд биет, хүнд ихээхэн хор хохиролтой, стресс үүсгэдэг гол хүчин зүйлсийн нэг юм. Иймд танд дараах орон сууцныхаа гадна болон доторх дуу чимээг багасгаж болох бяцхан зөвлөгөөг хүргэж байна:

Гадаад шалтгаант дуу чимээний бохирдлыг арилгахын тулд хот суурин газрууд дараах төлөвлөлтүүдийг хийдэг байна.

  • Зам тээврийн хөдөлгөөн, урсгалаас барилга байгууламжийг ногоон байгууламжаар тусгаарлах, шороон далан хийж өгөх, инженерийн хийцлэлтэй хаалт, хашлага хийж өгөх, инженерийн хийцлэлтэй хаалт, хашлага хийж өгөх
  • Тээврийн хэрэгсэлтэй ойр байдаг барилга байгууламжийн ханыг бүрж дулаан хамгаалах
  • Тээврийн хэрэгсэл, явган хүний хөдөлгөөнийг нүхэн гарцаар өнгөрүүлэх
  • Барилга хоорондын зайг зөв төлөвлөх
  • Дуу чимээнээс тусгаарлах шаардлагатай барилга байгууламжууд, зориулалтын өрөө, танхимуудыг бусад дуу чимээ тусгаарлах шаардлагагүй барилга эсхүл өрөө тасалгаагаар хааж өгөх
  • Салхины урсгалын дор эсвэл зайлуулж төлөвлөх гэх мэт арга хэмжээнүүдийг авч болдог.

 

Барилгын дотоод шалтгаант дуу чимээний бохирдлыг бууруулахын тулд:

  • Гадна дуу чимээ их орж ирэж байгаа талдаа зочны өрөөг харин дуу чимээ бага орж ирэх хэсэгтээ унтлагын амрах өрөөг төлөвлөх.
  • Тухайн барилгын өөрийн хийц бүтээцүүдийг дуу чимээ тусгаарлах материалаар бүрэх
  • Нүх элдэв цоорхойг дулаалгын материал буюу хөөсөнцөр, шилэн хөвөн, төрөл бүрийн сийрэг бүтэц бүхий агаарын үетэй материалуудаар бөглөж хаах
  • Нягт сайтай гөлгөр гадаргуу бүхий бетон болон тоосгон хана ,төмөр хана, гипсэн хан, плита, чулуун хана зэрэг дуу чимээ ойлгох, дамжуулах чанартай материал бага ашиглах
  • Тоног төхөөрөмжийн дуу чимээ дамжуулдаг шугам хоолойн гадна эсвэл дотор талд нь дуу чимээ тусгаарлагч, шингээгч материалуудыг хийж өгөх
  • Цонхны хавтсыг нэмэгдүүлэх
  • Орон сууцны гадна орцны хаалгыг дотроо дулаалга бүхий битүүмж бүхий хаалгаар солих
  • Агааржуулалтын тоног төхөөрөмж болон цахилгаан тоног төхөөрөмж түүнийг дагалдсан шугам хоолойг акустик хавтангаар бүрэх, хоорондын холхиог бууруулах, нүх сүвийг битүүлэх
  • Шалны өнгөлгөөг хивс, дрож гэх мэт зөөлөн хийцээр солих зэрэг арга хэмжээнүүдийг авч болно.

Эх сурвалж: www.Barilga.mn

Leave a Reply

Your email address will not be published.