Орон сууц худалдан авахад анхаарах зүйлс

Орон сууц худалдан авахад анхаарах зүйлс

Аливаа орон сууцыг худалдан авахдаа үнэ, барилгын хийцлэл, материалын чанарт анхаарал хандуулахаас гадна ирээдүйн үнэ цэнэд ач холбогдол өгөх нь чухал байдаг. Иймд таныг орон сууц худалдан авахдаа зөв сонголт хийхэд тань туслах зорилгоор дараах бяцхан зөвлөмжийг хүргэж байна.

  1. Байршлын оновчтой байдал

Байршил бол орон сууцны үнэ цэнэд хамгийн чухал нөлөөлөл үзүүлдэг онцгой хүчин зүйл юм. Тиймээс ч үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн экспертүүд БАЙРШИЛ БАС ДАХИН БАЙРШИЛ хэмээн нэн тэргүүнд авч үздэг. Тухайн орон сууцны үнэ цэнэ ирээдүйд өсөх байршлыг сонгохын тулд та дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

  • Тухайн барилгын ойролцоо нэмж барилга байгууламж баригдах эсэх;
  • Нийгмийн дэд бүтэц буюу худалдаа үйлчилгээний төв, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, цагдаа зэрэг байгууллагуудын хүртээмж, алслагдсан байдал;
  • Инженерийн дэд бүтэц буюу цахилгаан хангамж, дулаан хамгамж, усан хангамж, бохирын асуудлаа шийдвэрлэсэн арга зам болон авто замын нөхцөл.

  1. Танай гэр бүлд зориулсан онцлог концепт

Орон сууцны барилга нь оршин суугчдадаа зориулсан, тэднийг амралтаа ая тухтай өнгөрүүлэх, алжаал тайлах, хүүхдүүдээ аюулгүй орчинд өсгөх орчныг бүрдүүлсэн, тухайн орон сууцны оршин суугчдадаа зориулсан тусгайлсан концепттэй байх нь зүйн хэрэг юм. Иймд таны худалдан авах гэж буй орон сууц оршин суугчдадаа ямар концептыг санал болгож байгааг онцгойлон авч үзэхэд илүүдэхгүй.  Иймд сүүлийн үеийн барилгууд гадна тохижилт, орчны ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын төв, хүн төвтэй бичил цэцэрлэгт хүрээлэн зэргийг тусгайлан төлөвлөхөд илүү анхаарал хандуулдаг болоод байна.

  1. Төгс зохион байгуулалт

Та мэдээж өөрийн санхүүгийн боломж, сонирхолд тулгуурлан олон хувилбарууд дундаас сонголтоо хийх хэрэгцээтэй болдог. Иймд барилгын албан ёсны чанарын стандартыг дагаж мөрддөг, өрөө бүр нь зохион байгуулалт сайтай, хамгийн гол нь хүний аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд чин сэтгэлээсээ анхаарсан орон сууцыг сонгох хэрэгтэй. Таныг, танай гэр бүлийг өдөр бүр сэтгэл хангалуун, амар тайван байх нөхцөлийг бүрдүүлсэн бүтээн байгуулалт л хамгийн чухал юм.

 

Та бүхэн өнөөдрөөс илүү ирээдүйд үнэ цэнээ алдахгүй, өдөр өдрөөр өсөн нэмэгдэх бүтээн байгуулалтыг сонгоорой хэмээн зөвлөж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published.