“Коломенский механический завод” ХХК-ий Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч боллоо

“Смар Грийн Девелопмент” ХХК нь ОХУ, БНХАУ, Япон, Солонгос зэрэг улсуудад үйлдвэрлэгдсэн хүнд аж үйлдвэрийн зориулалтын металл боловсруулах суурь машинуудыг ашиглан Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгуулагуудын захиалгаар засвар үйлчилгээ хийх, сэргээн засварлах үйл ажиллагааг гүйцэтгэх, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх зэрэгт хамтарч ажиллах, эд анги, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Энэ ажлынхаа хүрээнд эхний ээлжинд ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоох Коломна хот дахь “Коломенский механический завод” ХХК-ий http://kolomnamehzavod.ru Монгол Улс дахь төлөөлөгч, түншлэгчийн гэрээг 2019 оны 10-р сард байгуулан ажиллаж эхэллээ.

 “Коломенский механический завод” ХХК нь ЗХУ-ын (хуучнаар) Коломна дахь “Хүнд машин механизмын үйлдвэр” ХК-ий үйлдвэрлэлийн байгууламжыг түшиглэн байгуулагдсан бөгөөд 2006 оны 2-р сараас үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа үйлдвэр юм.

“Коломенский механический завод” ХХК нь ЗХУ-ын (хуучнаар) Коломна дахь “Хүнд машин механизмын үйлдвэр” ХК-ий үйлдвэрлэлийн байгууламжыг түшиглэн байгуулагдсан бөгөөд 2006 оны 2-р сараас үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа үйлдвэр юм.

“Коломенский механический завод” ХХК нь ISO9001:2015 чанарын удирдлагын тогтолцоонд нэгдэж сертификат гардаж авсан компани юм.

КМЗ-д мэргэжлийнхээ болон техникийн өндөр мэдлэгтэй, механикжуулалт, автоматжуулалт, сэргээн засварлах болон засвар үйлчилгээний олон жилийн туршлагатай ажилчин, инженер техникийн албан хаагчид ажилладаг.

“Коломенский механический завод” ХХК-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

Металл боловсруулах тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, засвар, шинэчлэл;

Металл зүсэгч төхөөрөмж үйлдвэрлэдэг, тоног төхөөрөжийн холбогдох хэсгүүдийг бэлдэж механик, гидравлик, цахилгааны шинэчлэлийг  их засвар хийдэг, тоног төхөөрөмжийн их засвар, шинэчлэл хийх олон жилийн туршлагатай.

Тоног төхөөрөмж, суурь машин болон тэдгээрийн эд ангиудын зураг төслийн хийж, бэлэн болгодог.

Механик боловсруулалт;

Олон үйлдэлт тоон удирдлагатай болон металл огтлогч суурь машинууд дээр механик боловсруулалт хийдэг.

 Цутгуурын хэв зэрэг механик боловсруулалтанд шаардлагатай хэсгүүдийн өөрсдөө зохион бүтээж хийдэг.

Мөн захиалагчийн хүсэлтээр машин үйлдвэрлэлийн тодорхой хэсгийг үйлдвэрлэх боломжтой.

Металл бэлдэцийн үйлдвэрлэл;

Нарийн төвөгшилтэй төрөл бүрийн металл бэлдэцийг үйлдвэрлэж, угсралт хийх боломжтой. http://kolomnamehzavod.ru/foto-mehobrabotka.html

Leave a Reply

Your email address will not be published.