Хятад улсад жолоочгүй такси үйлчилгээнд явж эхэлсэн үү?

Хятадын технологийн BAIDU компани Бээжин хотод жолоочгүй робот такси ажиллуулж эхэллээ. Тухайн автомат жолоодлоготой таксины нэрийг “Apollo Go robotaxi” гэдэг бөгөөд 2019 оны 12 сараас туршиж эхлэн, үйлчилгээнд нэвтрүүлэх эрхийг тус компани авсан байна. 

Одоогийн байдлаар 3 хотод 210,000 гаруй хүн үйлчлүүлсэн байна. Үйлчилгээний хөлс нь 30 юанийн үнэтэй /4,60 доллар/ бөгөөд зөвхөн 18-60 насны зорчигчдод нээлттэй ба тухайн таксигаар үйлчлүүлэхийн тулд “Apollo Go” апп-г ашиглан үйлчилгээ авах боломжтой. Мөн BAIDU компанийн цаашдаа 30 хотод тус таксийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд робот таксийг улам сайжруулах тал дээр ажиллаж байгаа гэж дэд ерөнхийлөгч нь хэлжээ.

Эх сурвалж: https://www.saudi24news.com

Эх сурвалж: https://www.saudi24news.com/

Leave a Reply

Your email address will not be published.