Байшин барихдаа анхаарах зүйлс

Та ирэх зун байшин барих төлөвлөгөөтэй байна уу? Тэгвэл бид танд байшин барих даа юун дээр анхаарах, мөн юунаас эхлэх талаар хэд хэдэн зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.
- Төлөвлөх, судлах
Юуны түрүүнд байшин барихдаа их, бага гэлтгүй сайн төлөвлөж судалж сурах хэрэгтэй. Үүний тулд эхлээд барих байшингаа сэтгэлдээ зурж дараа нь цаасан дээр буулгах хэрэгтэй. Мөн хамгийн сүүлд төлөвлөсний дагуу материалын судалгаа сайтар хийх шаардлагатай. Гол нь эхлэх гэж бүү яар. Боллоо гэсэн үедээ л эхлэх нь дутуу дулимаг эхэлж цаг хугацаа болон хөрөнгөөр хохирсноос хамаагүй дээр юм.
- Төлөвлөлт
Энэ шатанд мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай гэж бид зөвлөж байна. Ингэснээр та байгалийн гэрэлтүүлгийг бүрэн ашиглах, ирээдүйн төлөвлөгөөндөө уялдуулах, орц гарцыг зөв зохион байгуулах, инженерийн шугам сүлжээний шийдлийг байшинтайгаа зөв уялдуулах, зэрэг давуу талтай.
- Барилгын материалын судалгаа
Барих гэж байшингийнхаа материал бүрийг ширхэг бүрээр нь нарийн тооцоолох, тэдгээрийг судлах нь хамгийн чухал. Ингэснээр та байшингаа барих явцдаа хангамж дутах, мөн хоорондоо нийцэхгүй материал зэрэг асуудлаас урьдчилан сэргийлэх юм. /Заримдаа ганц шрүпээс болж ажил зогсдог/
- Ажлын зохион байгуулалт
Ямар ч ажил гүйцэтгэсэн заавал нэг ажлын туслахтай ажиллах нь хамаагүй үр бүтээмжтэй байдаг. Ганцаараа бүхнийг хийх нь хийсний дараа өөрөөрөө бахархам боловч үүнээс илүү ихийг хийх хугацаа, хүчээ зарцуулснаа бодоход харамсалтай. Мөн түүнчлэн байнга гэр бүл, таньдаг мэддэг хүнээрээ туслуулах танд ч тухайн хүнд ч хэцүү л болов уу. Иймд та бүр анхнаас нь ямар ажилд ямар хүнээр хийлгэхээ эхнээс нь төлөвлөх хэрэгтэй. /энэ тал дээр та мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахаас бүү санаа зовоорой, мэргэжлийн хүн танд сайн хүн болон чанартай барилгын материал зэргийг санал болгох боломжтой/
- Эмх цэгцтэй ажил
Энэ шатанд та юуг хаанаас авах, жижиг сажиг зүйлс /багаж, шрүп гэх мэт/ эдлэлүүдээ хаанаас авах зэргээ сайн тодорхойлох шаардлагатай. Мөн ажиллах барилгын талбайгаа цэвэр цэгцтэй байлгах нь таны ажлын бүтээмжийг 10-15 хувиар нэмэгдүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
- Байшингаа төлөвлөх
Байшин гэлтгүй барилга байгууламж бүгд баригдах явцаа маш их өөрчлөлт ордог. Иймд та аль болох төсөөлөлдөө байгаа байшингаа цаасан дээр буулгах нь маш чухал. Мөн тухайн зурсан зургаа өөрт харагдах газраа байрлуулан өдөр бүр харж барилгын явцтай харьцуулж байх нь барилгын явц өөрчлөгдөхөөс сэргийлэх юм.
- Аюулгүй байдал
Хамгийн сүүлийн бидний зөвлөх зүйл бол “АЮУЛГҮЙ БАЙДАЛ” юм. өөрийнхөө биеийн онцлогт тохирсон ажлыг л гүйцэтгэ. Харьцаж сураагүй багажтай ажиллах гэж байгаа бол эхлээд тухайн багажаа мэддэг хүнээс асуу, судал, дадлага маш сайн хийх хэрэгтэй. Тэгж байж та аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаална. Мөн аюулгүйн хувцас хэрэглэл зэргийг мартаж болохгүй.
Leave a Reply